ШӨХТГ-аас "Шунхлай", "Сод Монгол", "Тэс Петролиум", "Ойн бирж" ХХК, "Жэй-Эм ойл" зэрэг компанийг шүүхэд өгчээ. Учир нь, дээрх нэр бүхий шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд ШӨХТГ-аас тавьсан мөнгөн торгуулийг төлөхөөс зайлсхийсэн байна. Өнгөрсөн хугацаанд тус газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийж нийт 10 аж ахуйн нэгжид 55 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч тэдний тав нь л зөрчлөө арилгаж, торгуулиа төлсөн байна. Харин үлдсэн аж ахуйн нэгж болох "Шунхлай", "Сод Монгол", "Тэс Петролиум", "Ойн бирж" ХХК, "Жэй-Эм ойл" зэрэг нь мөнгөн торгуулиа төлөхөөс татгалзсан аж. Тиймээс ШӨХТГ-аас дээрх аж ахуйн нэгжүүдийг торгуулиа төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр шүүхэд өгчээ.
ШӨХТГ-аас "Шунхлай", "Сод Монгол" компанийг шүүхэд өгчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.



