x

21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл тусгай зөвшөөрлийг цуцлана

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа болон цаг үеийн зарим асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан "Хичээлийн шинэ жил эхлэх үеэр орон нутгаас нийслэлийг зорьсон хөл хөлдөлгөөн  ихэсдэг. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэх хандлагатай байна. 

Улсын их, дээд сургуульд элсэлтийн шалгалтгүй бүртгүүлж, оруулж өгье хэмээн иргэдийг залилах хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн оюутнуудыг үнэ төлбөргүйгээр оюутны байранд оруулж өгнө гээд залилсан хэрэг бас гараад байна. 

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр оюутнууд архидан согтуурч, эрүүлжүүлэгдэх зөрчил ихээр гардаг. Тиймээс энэ жилээс архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн оюутнуудад Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, сургуульд нь "Танай сургуулийн оюутан эсвэл сурагч архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн байна. Дахин энэ төрлийн зөрчил гаргуулахгүйн тулд сургууль дээрээ сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна уу" гэсэн агуулгатай албан мэдэгдэл хүргүүлнэ. 

Үйлчилгээний байгууллагуудад хандаж анхааруулахад 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдаалж, энэ талаар иргэдээс гомдол мэдээлэл ирж баталгаажвал үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэлээ.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн,дэд хурандаа Б.Батзориг "Цагдаагийн байгууллагад олон шатлалт маркетинг, цахим сүлжээгээр луйвар, залилангийн хэргүүд ихээр гарах болсон. Энэ төрлийн гэмт хэрэгт 35,000 иргэн хохирч, 56.6 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээлэл байдаг. Энэ мөнгө нь зөвхөн тухайн сүлжээ бизнест элсэхэд төлсөн иргэдийн тоо бөгөөд бодит хохирол биш юм. Үүнээс гадна өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн нийт 19 гэмт хэрэг шалгагдаж байна. Энэ гэмт хэрэгт нийт 17,000 орчим иргэн элсэн бүртгүүлсэн, 39 иргэн хохирогчоор тогтоогдон шалгагдаж байгаа ба хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна" гэсэн мэдээллийг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 8 цаг 50 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 8 цаг 59 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 13 цаг 45 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 13 цаг 46 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 цаг 49 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 13 цаг 55 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 13 цаг 56 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 13 цаг 58 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 14 цаг 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 14 цаг 4 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 14 цаг 5 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 14 цаг 7 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 14 цаг 12 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 14 цаг 13 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 14 цаг 14 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 14 цаг 15 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 15 цаг 22 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 15 цаг 32 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 15 цаг 42 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 15 цаг 52 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top