x

МСНЭ: Хуулийн дагуу олж, нийтэлсэн мэдээлэлд ял тулгах нь Үндсэн хуулийг тунхаг болгох аюултай

Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоох эрхэм дээд зорилгод иргэн бүрийн оролцоо, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг нийгмийн бүх салбарт ухамсарлаж байгаа гэдэгт бид итгэж байна. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү эрхэм зорилгод нэгдэн иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шударга ёсны индэр, дуу хоолой нь болж хүмүүнлэг иргэний ардчилсэн нийгмийг төлөвшүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ бүхнийг тухайлан дурьдах учир нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагад учирч байгаа аливаа хүндрэл бэрхшээл нь хэн нэгэн хүний эсвэл аль нэг байгууллагын хувийн асуудал бус харин нийгмийн, шударга ёсны асуудал болж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгуулагын эсрэг хандсан аливаа үйлдэл нь үнэн чанартаа хүмүүнлэг, ардчилсан үзлийг боомилоход санаархаж байдгаараа туйлын хор холбогдолтой.

Өнөөдөр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ардчилсан нийгэм дэх иргэдийн дуу хоолой болж, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэн ажилласны төлөө хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хэсэг бүлгийн зүгээс ил далд хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрх чөлөөнд нь халдах, мөрдөн мөшгих, ял тулгах явдал гарсаар байна. Үүний тодорхой нэг жишээ бол Улсын Их хурлын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлсэн хэрэг явдал юм. Энэхүү хэргийн талаар жижүүрийн үгтэй мэдэгдэл хийх гэхээсээ илүүтэй бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, шударга үнэний дуу хоолой болж байгаа сэтгүүлчдийн эрх ашиг, мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалахад чиглэсэн бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бид зорьж байна.

Хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэргийн үйл баримтын талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй ч нийтэд илэрхий болсон бодит мэдээллийн хүрээнд авч үзвэл Улсын Их хурлын эрхэм гишүүн Д.Мурат “нэр бүхий иргэнийг өөртэй нь дотно харилцаатай байсан асуудлаа нийтэд дэлгэнэ гэж сүрдүүлэн их хэмжээний мөнгө нэхэж дарамталж байгаа” талаар, харин эрхэм гишүүнтэй дотно харилцаатай байсан гэх эмэгтэй “эрхэм гишүүнийг УИХ-ын гишүүн хүнээс гарамгүй ёс зүйгүй аашилж, өөрийнхөө бие эрхтний элдэв зураг , мессежүүдийг явуулдаг, өөрийнх нь эрх чөлөөнд удаа дараа халдаж, байнга дарамталж байгаа” талаар гомдлыг төрийн байгууллагуудад гаргаж, Д.Муратаас өөрөөс нь ирүүлсэн зураг, мессежүүдийг баримтаар хавсаргаж, энэ асуудлаараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж үнэн бодит байдлыг олон нийтэд хүргэж өгөхийг хүссэн байна.

Тухайн мэдээллийг эзэмшигчийн хүсэлтээр дээрх зураг, мессежүүд нь төрийн байгууллагуудад хүрч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавигдсаны дотор сэтгүүлч Д.Майцэцэг өөрт нь ирсэн мэдээллийг хувийн цахим хаягтаа байршлуулж, ёс зүйн асуудал тэр дундаа Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудлыг хөндсөн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан байдаг. Хуулийн байгууллага Улсын Их хурлын эрхэм гишүүн Д.Муратын өөрөөс нь мөнгө нэхэж дарамталж байгаа гэх нэр бүхий иргэнд хандаж гаргасан гомдлыг шалгахдаа энэхүү өргөдөл, гомдолд огт дурьдагдаагүй сэтгүүлчийн асуудлыг өөрийн санаачилгаараа, сайн дураараа шалган эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлээд байна.

Сэтгүүлч Д.Майцэцэгийг хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан, задруулсан гэх хоёр тусдаа зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан боловч мэдээллийг хууль бусаар олж авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хувийн нууц задруулсан гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Хуулийн байгууллага шалгаад Д.Майцэцэг тухайн мэдээллийг хууль бусаар олж авсан гэх үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Хуулийн дагуу олж авсан мэдээллээ сэгтүүлч өөрийн мэргэжлийн үүргийн дагуу хэвлэн нийтэлж, хуулиар олгогдсон иргэний эрхээ эдэлж энэ асуудлаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хилсээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, шүүхээр шийтгэгдэх хэмжээнд хүрэх нь ардчилсан нийгэмд байж боломгүй, шударга ёсны эсрэг үйл ажиллагаа болж байна.

Бидний мэдэгдэлд дурьдаж байгаа асуудлууд бүгд баримттай, бодит эх сурвалжтай бөгөөд хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа зохих баримтуудыг олон нийтэд хуулийн хүрээнд ил болгон хүргэх болно. Учир нь сэтгүүлч Д.Майцэцэгийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлээд байгаа энэхүү асуудал нь зөвхөн нэг сэтгүүлчийн эсвэл нэг салбарын асуудал биш юм. Сэтгүүлч хуулийн дагуу олж авсан мэдээллээ хэвлэн нийтэлж, иргэн хүн Улсын Их Хурлын гишүүний ёс зүйгүй үйлдлийг түүний өөрөө сайн дураараа бусдад тараасан баримтанд үндэслэж шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэгдэн ял шийтгэгдэж байгааг зөвтгөн, цаашид ийм жишиг хандлага тогтвол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулан цогцлоох эрхэм зорилго, Үндсэн Хуулийн үзэл санаа хий тунхаг болон үлдэх аюултай.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл шударга ёсны дуу хоолой болж, нийгмийн харилцаанд дөрөв дэх засаглалын үүргийг бодитой хэрэгжүүлдэг олон зуун сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэн, тэдний эрх ашиг, мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалдаг нийгмийн хариуцлагатай байгууллага болохын хувьд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хандсан энэ мэт хууль бус үйлдэл бүрийг хатуу эсэргүүцэж, Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 8 цаг 51 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 9 цаг 0 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 13 цаг 46 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 13 цаг 47 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 цаг 50 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 13 цаг 56 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 13 цаг 57 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 13 цаг 59 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 14 цаг 4 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 14 цаг 5 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 14 цаг 6 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 14 цаг 8 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 14 цаг 13 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 14 цаг 14 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 14 цаг 15 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 14 цаг 16 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 15 цаг 23 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 15 цаг 33 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 15 цаг 43 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 15 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top