x

Иргэд, аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо.

Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм.

Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа хөрөнгө, зээлийн нөхцөлийг улам сайжруулах тал дээр хамтрагч байгууллагуудын зүгээс анхааран ажиллах аж.

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, “Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв Монголын хамгийн отгон банк болох “Богд” банктай хамтран 100 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн хөтөлбөрийг зарлаж байгаагаа дуулгахад таатай байна. Цар тахлын нөлөөллөөр санхүүгийн эрсдэлд өртөөд буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эхлүүллээ. Бизнес эрхлэгчид тус зээлийн хөтөлбөрт хамрагдсанаар ажлын байрыг хадгалах, шинээр нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд зөв схем бүрдүүлэх боломж гарна гэж үзэж байна. Манай байгууллага төсөв шүтсэн байдлыг халж, олон улсын болон дотоодын байгууллагуудтай төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс 15 байгууллагатай санамж бичиг байгуулан, хамтран ажиллаж байна. Тэдгээрийн нэг жишээ нь уг зээлийн хөтөлбөр юм. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, борлуулалт, маркетингийн сувгийг дэмжих, төрийн худалдан авалтад оруулах зэргээр бодлогын чанартай хэд хэдэн ажлыг хийж байна” хэмээсэн юм.

“Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар амжилттай явснаар Монгол Улсын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ. Манай банк өнгөрсөн жил IPO гарган олон нийтийн банк болж, өнөөдрийн байдлаар 1500 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон.  2021 оны есдүгээр сард Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвтэй санамж бичиг байгуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, шинэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно” гэв.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 70 орчим хувь буюу 43.236 нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байна. 674 мянга гаруй ажилтан хөдөлмөр эрхэлж буй тус салбар нь “Ковид 19” цар тахлын нөлөөнд хамгийн их өртөж байгаа юм. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас таван удаагийн судалгаа хийсэн. Судалгааны дүнд, уг салбарын 96 хувь нь санхүүгийн эрсдэлд өртсөн байгаа нь тогтоогджээ. Мөн тэдгээрийн 95 хувьд нь тус хүндрэлийг давахад зайлшгүй нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа аж. Тиймээс хамтрагч байгууллагуудын зүгээс “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт чиглэсэн Санхүүжилтийн хөтөлбөр” бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 11 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 22 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 38 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 45 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 50 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 10 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top