x

Жалгас Адилбаев: Хууль сахиулагчид гэмт хэрэгтнүүдийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлж байна

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев сэтгүүлчидтэй уулзаж Казахстан дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Хийн түлшний үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг иргэд эсэргүүцэж энэ сарын 2-ноос эхлэн Жанаөзен хотод жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн. Ерөнхийлөгч болон ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг анхааралдаа авч Улсын комисс байгуулсан. Улсын комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд иргэдийн тавьсан шаардлагыг бүгдийг нь хүлээн авч, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдүгээр сарын 5-6-ний өдрүүдэд жагсаал хурцдаж Алматан болон Казахстаны томоохон хотуудад үймээн самуун дэгдэж жагсаал хүндэрсэн. Анх хууль хүчний байгууллагууд ямар нэгэн зэвсэг ашиглаагүй, жагсаалыг эсэргүүцээгүй. Казахстанд болсон үйл явдал нь урт хугацаанд бэлтгэгдсэн ямар нэгэн гэмт бүлэглэлүүд тайван жагсаалыг ашиглаж стратегийн объектуудыг сүйтгэх, дэлгүүрүүдийг тонох зэрэг үймээн самуун дэгдээсэн. Жагсагчдын анх тавьсан Засгийн газрыг огцруулах шаардлагыг биелүүлчихээд байхад зэвсэгт этгээдүүд үүнийг хүлээж авалгүй байдлыг улам хурцдуулсан. Бослого үймээний улмаас 4578 хүн хохирсны дотор 4353 нь гэмтэж бэртсэн.

Үүний 78 хувь нь буюу 3393 нь хууль сахиулах байгууллагын ажилчид байсан. Энэ сарын 1-17-ны хооронд нийт 225 хүн амиа алдсаны 19 нь цагдаа, цэргийн алба хаагч байсан гэдгийг Казахстан улсын Прокурорын байгууллага мэдээлсэн. Одоогийн байдлаар Казахстан улсад шинэ Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Засгийн газар эдийн засгийн хэвийн байдлыг хангах, үнийн өсөлтөд хориг тавих арга хэмжээг хэрэгжүүлж байна. Казахстан улсад хөрөнгө оруулагчид болон дипломат төлөөлөгчийн газруудыг хамгаалах, олон улсад хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн. Одоогоор харилцаа холбоо, агаарын тээвэр, төмөр зам зэргийн ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Одоо хууль сахиулах байгууллага болон Улсын комисс хамтран гэмт хэрэгтнүүдийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлж байна.

Хүнд хэцүү цаг үед Монголын төр, засгаас холбогдож сайн сайхан цаг ирнэ гэж урам өгч, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн монголчууддаа баярлалаа. Монгол-Казахстан бол найрсаг харилцаатай ойр дотно хөрш орнууд. Ижилхэн нүүдэлчин соёлтой ард түмэн. Монголын нийт ард түмэнд ЭСЯ-ны ажилтнууд болон өөрийн зүгээс талархал илэрхийлье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 1 цаг 13 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 1 цаг 28 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 1 цаг 47 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top