x

Оюутнууд айлын жорлонг өөрчлөөд 1,000 ам.долларын тэтгэлэг хүртлээ

Гэр хорооллын ихэнх жорлон 20-30 жил ашигласан, зундаа ялаа шумуул үүрлэж, бөөлжис цутгам үнэртэй. Өвөлдөө халтирч унах шахам хөлдүүсээр дүүрсэн байдаг. Шал нь хугарах дөхсөн, гэрэлгүй, тохь тухгүй зэргээс болж хүүхэд, хөгшид нь жорлондоо орохоос айдаг. Ийм дүр зурагтай 10 гаруй өрхийн жорлонг “Жорлонгоо өөрчилье” сургалтад хамрагдсан 15 оюутан, таван баг болж эко болгон өөрчилсөн байна.

Тухайлбал, АШУИС болон МУИС-ийн оюутан Халиунаа, Наран, Цэнгэл нар Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн Н.Золбоотын гэрийн жорлонг тоосгоор барьж өгсөн юм. Эднийх ам бүл долуулаа. Том нь 12, бага нь хоёр нас найман сартай залуухан гэр бүл. Тэд төслөөс олгосон 1,885,500 төгрөгтөө багтаахын тулд барилгын материалын захаар орж судалгаа хийсэн аж. Ингээд дөрвөн үе шатаар жорлонгоо хийхээр төсвөө тооцжээ.

Тохиролцсоны дагуу жорлонгийн нүхээ гэрийн эзэн ухаж өгсөн байна. Тэд олон жил, насан туршдаа ашиглагдахаар жорлон барьж өгөхөөр шийдэж тоосгоор барихаар болсон гэдгээ ярьж байв. Доош метр гаран ухсан нүхэндээ бетон кольцо суулгаж, агаар оруулахгүйгээр чигжих, шавардах, үерээс хамгаалж суурийг нь өндөрлөх, өрлөг хийх гээд барилгачин болсон тухайгаа ярьж байв. Гаднаас агаар, жорлонгийн нүх руу сайн орж өгснөөр үнэргүй болдог. Тиймээс агааржуулалтыг жорлон дотор нь хийсэн учраас зайтай болсон байлаа. Мөн тэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон хүүхдүүдэд зориулж бариул гаргаж, цонх хийж, гэрэл татаж өгчээ.

Тоосгоор барьсан учир элс хайрга татах зэрэг 200 гаруй мянган төгрөгийн илүү зардал гарч хугацаанаасаа долоо хоногийн дараа дууссан байна. Энэ зун бороо их орсон учраас шавар зуурч шавардах ажил сунжирчээ. Жорлонгоо барьж дуусаад хартал жорлон нь царай муутай байсан байна. Халиунаагийн зураг зурдаг авьяас нь хэрэг болж зурж чимэглэхээр болжээ. Н.Золбоотынх таван хүүхэдтэй учраас хүүхдүүдийг нь зурсан нь тэдэнд их таалагдсан гэв. Энэ мэтээр нөгөө багийнхан Хан-Уул, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Өлзийт, Баянзүрх дүүргийн гэр хорооллын арав гаруй өрхийн жорлонг соруулдаг, үнэргүй тав тухтай гэрэлтэй тохилог эко болгож өгсөн юм.

Сонгино-Хайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн М.Эрдэнэбатын жорлонг оюутан Саранцэцэг, Ууганчимэг, Мандухай нар шинэчилжээ. Гэрийн эзэгтэй М.Эрдэнэчимэг “Оюутан охидтой хамтарч жорлонгоо өөрчилсөн чинь сэтгэл маш сайхан болсон. Өглөө болгон жорлонгоо угааж байна. Хөршүүд маань сонирхож ийм маягаар жорлонгоо өөрчлөхөөр болоод байна.

Энэ төслийг  эхлүүлсэн “ Жорлонгоо өөрчилье” багийнханд улам их амжилтыг хүсэн ерөөе. Төр засаг энэ ажлыг дэмжвэл олон өрх жорлонгоо өөрчлөх нь тодорхой. Гэр хорооллынхон зочид ирэхэд жорлонгоосоо ичдэг. Одоо бол манайх ичээд байх зүйлгүй боллоо. Хуучин жорлон 20 жил болсон байсан. Ариутгалын компаниар нураалгаж булуулсан” гэж байв. Мөн Б.Эрдэнэчимэг гэх бүсгүй “Жорлонгоо шинэчилсэн чинь орон сууцанд орох хүсэл үгүй болж хөршүүд маань манай жорлонг сонирхож ийм жорлонтой болохыг ихэд хүсэж байна” хэмээв. Эднийх хашаанаас нүүж орон сууцанд орохоор төлөвлөсөн байжээ. Гэвч жорлонгоо өөрчилсөн болохоор хашаандаа сайхан амьдармаар санагдаад байшингаа шинэчлэхээр болсон гэж оюутнууд ажлаа тайлагнах үеэр ярьсан юм.

Мөн Хан-Уул дүүргийн иргэн 73 настай Энхтайван хөгжлийн бэрхшээлтэй. Эдний жорлонг Золбаяр, Марал, Баярцэцэг нар шинээр барьж өгсөнд маш их талархаж байсан юм. Тэр жорлондоо орж чаддаггүй байсан бол одоо жорлондоо орох хүсэлтэй болж улмаар илүү сайн явж чаддаг болсныг сонсоод төсөл санаачлагч “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл Удирдах зөвлөлийн гишүүд, төслийн хандивлагч Jonathan Woetzel, “Жорлонгоо өөрчилье” багийнхан төсөл үр дүнтэй болсонд сэтгэл хангалуун байв.

“Жорлонгоо*өөрчилье” аяныг орон даяар амжилттай хэрэгжүүлсэн “Нутгийн шийдэл сан” ТББ сургалтаа амжилттай зохион байгуулсны дараагаар жорлонгоо өөрчилж байгаа өрх бүрт газар дээр нь очиж зааварчилгаа өгсөөр байгаа. Тус сан оюутнуудын дунд жил бүр тэтгэлэгт уралдаан зарлаж сургалтын төлбөрийг гардуулдаг уламжлалтай.

Энэ жилийн шалгарсан 15 оюутан гэр хорооллын сонгогдсон өрхийн хуучин жорлонг өөрчилж, өөрсдөө барьж байгуулсан нь ийнхүү үр дүнтэй ажил болжээ.Оюутнууд зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 20-ны хооронд барьж байгуулсан байна. Тэд зөвхөн жорлонгийн талаар ойлголттой болоод зогсохгүй барилгачин, төсөвчин, багаар ажиллах чадварт суралцсанаас гадна биеийн хүчний ажил хийж ажлын амтыг мэдэрч их зүйл сурснаа онцолж байв. Мөн тэд хөгжилтэй болоод, сургамжтай олон үйл явдлыг тайлангийн үеэр ярьж байв.

“Нутгийн шийдэл” сан ТББ, Олон улсын Андуудын Монголын тэтгэлэг хөтөлбөрийг оюутнуудын дунд ес дэх жилдээ зохион байгуулсан нь энэ юм. 2018 онд зарласан эссэ бичлэгийн уралдаанд шалгарч 1,885,500 төгрөгийн тэтгэлэгтэйгээр “Айл өрхийн эко жорлон барьж байгуулах” төслийг амжилттай хэрэгжүүлсэн оюутнуудад 1,000ам.доллар хүртэлх тэтгэлэг хүртэх арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр “Пума империал”-д болж АШИУС, МУИС, СЭЗИС, ШУТИС-ийн 15 оюутан гардан авсан юм.

Эдгээр жорлонг барихад арга зүйн зөвлөгөө, стандарт зэргийг “Жорлонгоо өөрчилье” багийнхан өгч, хяналт тавьж ажиллажээ. Нэг жилийн хугацаанд үргэлжилж буй “Жорлонгоо өөрчилье” аян дэлхийн жорлонгийн өдөр буюу ирэх арваннэгдүгээр сарын 19-нд дүнгээ гаргах юм.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ч маам (66.181.187.75)
    Дорноговьд эко жорлон хийлэгмээр байна яаж хэнтэй холбоо барих бэ
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 8 цаг 49 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 8 цаг 58 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 13 цаг 44 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 13 цаг 45 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 цаг 48 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 13 цаг 54 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 13 цаг 55 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 13 цаг 57 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 14 цаг 2 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 14 цаг 3 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 14 цаг 4 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 14 цаг 6 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 14 цаг 11 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 14 цаг 12 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 14 цаг 13 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 14 цаг 14 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 15 цаг 21 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 15 цаг 31 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 15 цаг 41 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 15 цаг 51 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top