x

Энхийг сахиулагчдаас 30 хувийн татвар авах нь зөв үү, Ерөнхийлөгч өө?

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоныхоо дараа иргэдтэй уулзахдаа “Цэргийн алба хаагчдыг төмөр зам, уул уурхайн том бүтээн байгуулалтад оролцуулж, сар бүр хоёр сая төгрөгийн цалин өгнө” гэж зарласан. Сая цэргийн баяраар алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, одон медаль гардуулахдаа ч бас Засгийн газраас баталсан “Монгол цэрэг-Бүтээн байгуулалт” хөтөлбөрийг бодит үйл хэрэг болгохоо амласан.

Ерөнхийлөгчийн энэ санаачилгыг өөрийнх нь хэлснээр “Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, мэргэжлийн дадалтай болох, ирээдүйдээ хуримтлал үүсгэх боломж” гэж харж байгаа хэсэг бүлэг байж болох ч үүнээс илүү “Төр өөрөө бүтээн байгуулалт хийх нь хувийн хэвшлээ дампууруулах, угаасаа хомсдолтой байгаа ажлын байрыг улам бүр хумих харалган бодлого” гэж шүүмжлэх нь олон байна. Ялангуяа цэргийн алба хаагчдыг аж ахуйн ажилд дайчилснаар улсаа батлан хамгаалах чиг үүргээ орхигдуулж, зэвсэгт хүчний чадавхи сулрах аюултай гэх болгоомжлол ч сонсогддог.

Цэргийн алба хаагч гэдэг тушаалд захирагдах үүрэгтэй. Харин хөдөлмөрийн харилцаа гэдэг хоёр тал харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр тогтдог. Ажил олгогч, ажилтан хоёрын аль нэг нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ харилцаа үргэлжлэх боломжгүй. Гэтэл тушаалаар ажиллаж буй албан хаагч ажил үүргээ биелүүлээгүй, эсвэл алдаа гаргасан тохиолдолд яах вэ? Тушаал биелүүлээгүй хэмээн цэргийн хуулиар шийтгэх үү? Алба хаагчид өндөр цалинтай барилгын цэрэг лүү хошуураад улс орноо батлан хамгаалах үүрэгтэй мэргэжлийн цэрэгт (хуучнаар ерөнхий цэрэг гэдэг байсан, байлдааны ажиллагаанд оролцдог) алба хаах хүн олдохоо боливол арми дотор бий болох энэ ялгаварлалыг яаж давах туулах вэ?

Хэрвээ Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэрэв үнэхээр хэдэн бор цэргээ, алба хаагчдынхаа ар гэрийг нь боддог нь үнэн бол ийм барьцгүй зүйлээр улс төр хийхээсээ өмнө ядахдаа энхийг сахиулах ажиллагаанд явсан байлдагчдынхаа цалинг бүтнээр олгодог болмоор. Бид л бүдүүн хадуунаараа “Энхийг сахиулагчдын цалин” гэж яриад сурчихсанаас биш үнэн хэрэгтээ НҮБ үүнийг “нөхөн төлбөр” гэж нэрлэдэг. Энхийн цагт энэ хүмүүсийг амь насыг дайны эрсдэлд оруулсны нөхөн төлбөр гэсэн үг.

Харин манай Засгийн газар цэргүүдийнхээ нөхөн төлбөрийг “цалин” гэж нэрлээд татвар авдаг нь эмзэглүүштэй бөгөөд эмгэнэлтэй хэрэг мөн. Улс орон яаж ч дампуурсан, ядуурсан байлаа гэсэн үр хүүхдээ дайны гал руу түлхээд түүнээсээ ашиг олдог байж болохгүй. Өмнө нь нөхөн олговрын 60 хувийг татварт авч байсныг Лу.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа 30 хувь болгож бууруулсан юм байна. Түүнээс хойш хэдэн Засгийн газар солигдож, хэдэн сайд томилогдов. Гэтэл НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрт өгдөг сарын 1410 ам доллараас 30 хувийг манай Засгийн газар замаас нь суйлсаар л байна.

2010 онд УИХ-аар баталсан Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох тухай хуулийн 10-р зүйл “Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох зардал” хэсэгт,

10.1 Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох зардал нь сургалт, бэлтгэл, хангалт, оролцох үеийн зардлаас бүрдэх бөгөөд уг зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгасан байна.

10.2 Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний цалин хангамж, эдийн засгийн бусад баталгааг төр хариуцна.

10.3 Бие бүрэлдэхүүний урьд эрхэлж байсан албан тушаалыг хэвээр хадгалж, өөрөө зөвшөөрсөн тохиолдолд цалин, нэмэгдлийг итгэмжлэгдсэн этгээдэд олгож болно.

10.4 Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд заавал хамруулсан байх бөгөөд даатгалтай холбогдон гарах зардлыг тухайн ажиллагааг удирдаж байгаа эрх бүхий байгууллага, аливаа улстай байгуулсан хоёр талын болон олон талт олон улсын гэрээнд тусгаагүй бол Засгийн газрын тусгай сангийн хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

10.5 Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хэмжээг Засгийн газар тогтооно” гэж заасан байна.

Товч бөгөөд тодорхой хэлбэл “энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбоотой бүх зардлыг төр хариуцна. Ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдын ажлын байрыг хэвээр хадгалж, цалинг бүтнээр олгоно” гэсэн байгаа.

Гэтэл “томилолтын зардлыг Засгийн газар тогтооно” гэсэн хуулийн заалтыг манай дарга нар “Нөхөн олговрын хэмжээг Засгийн газар тогтооно” гэж өөрсдийнхөөрөө орчуулсан бололтой юм. Тиймээс Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолоор “НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон томилолтын зардал, тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тооцон олгохоор” шийдвэрлэсэн байна. Үүнээс болж ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчдын цалин саатсан тохиолдол цөөнгүй. Уг нь бол нөхөн төлбөрийн хэмжээг НҮБ-аас тогтоосон, манай Засгийн газарт огтоос падгүй гэдгийг өмнө хэлсэн.

Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2002 онд элсэж, цэрэг, зэвсэг нийлүүлэх болсон. 2012 оноос хойш Бүгд Наймардах Өмнөд Судан улсад (БНӨСУ) жил бүр 850 хүний баг бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байгаа. НҮБ-аас энхийг сахиулагч бүрт олгодог сарын 1410 ам.доллар буюу төгрөгөөр тооцвол гурван сая 463 мянган төгрөг. Зургаан сарын хугацаанд 20 сая 777 мянга, нэг жилийн хугацаанд 41 сая 555 мянган төгрөгийн урамшуулал өгдөг. Дээрх мөнгөний 30 хувийг салбарын яам нь суутган авч “Батлан хамгаалах яамны хөгжлийн сан”-д төвлөрүүлдэг болжээ. Санд жил бүр 66 тэрбум төгрөг төвлөрдөг.

БХЯ-ны удирдлагууд энэ тухай “Хөгжлийн санд төвлөрсөн мөнгөний 34 тэрбум төгрөг дараа жилийн үүрэг гүйцэтгэгчдийн энхийг сахиулах ажиллагааны өмнөх 45 хоногийн цэргийн бэлтгэлд төсөвлөгддөг. Уг бэлтгэл Таван толгойн цэргийн ангийн цогцолборт хийгддэг бөгөөд сургуулилтын хэрэгсэл, буу, сум, техникийн шатахууны зардал, нийт бүрэлдэхүүний хоол хүнс, ахуйн хэрэглээ багтдаг. Үүнээс хоёр тэрбум төгрөг нь үүрэг гүйцэтгэхээр томилогдсон алба хаагчдын цэргийн ногоон хувцас, биеийн тамирын хувцас, эм хангамжинд зарцуулагддаг. Мөн үлдсэн 30 тэрбумыг Хөгжлийн сангийн журмын дагуу захиран зарцуулдаг” гэсэн байна.

Дахиад хууль сануулъя. “Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбоотой бүх зардлыг төр хариуцна. Ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдын ажлын байрыг хэвээр хадгалж, цалинг бүтнээр олгоно” гэж хуульд заасан. 2018 оны нэгдүгээр сард шаталсан татварт шилжихээс өмнө иргэдийн цалин, түүнтэй адилтгах орлогоос 10 хувийн татвар авдаг байв. НДШ-ийг оролцуулаад 22 хувиас хэтрэхгүй. Одоо ч энэ хэвээр мөрдөж байгаа. Гэтэл Засгийн газар хуулиас давсан эрх эдэлж, энхийг сахиулагчдын нөхөн төлбөрөөс 30 хувийн татвар авах, түүнийгээ “Хөгжлийн сан” гэгчээр дамжуулан захиран зарцуулах нь зөв үү?

Эрхэм Ерөнхийлөгч энэ асуултад эхлээд хариулт өгнө үү. Цэргийн цалинг хоёр саяд хүргэж, манийгаа “Шамбалын орон”-д аваачихаасаа өмнө...

Б.СЭМҮҮН

2018-03-21

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • бузар шамбал (103.10.197.92)
    шамбал гэдэг чинь бузар түвдийн орон юм шүү дээ. энэ ийм ажил хийхгүй ээ тэгж байгаад НҮБ-с монголыг хасуулах бий дээ мал чинь.
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • 1111 (66.181.167.85)
    Энэ сэтгүүлч маш зөв асуудал хөндөж бичсэн байна. НҮБ-аас олгож байгаа нөхөн олговор бол манай засгийн газарт ямар падгүй асуудал. Цэргийнхээ карма руу гар нь ордог засгийн газар манайхаас өөр оронд байдаггүй биз, өрөвдмөөр ч юмаа даа
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • 999 (202.9.43.60)
    Энд ерөнхийлөгч ямар хамаа байна сэтгүүлчээ. Наад асуудлаа ЕС, Сангийн сайд хоёрт тавиач. Өөрөө засаглал түүний эрх хэмжээний талаар ямар ч ойлголтгүй хүн юм байна. Юм унш наад толгойгоо цэнэглэ. Эсхүл бас хэн нэгний хөлсниы бичээчүү, сэтгүүлчийн ёс зүй гэдэг юмаа хааяа бодож бай.
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
    • Булгаа
      Ерөнхийлөгч гэдэг хүн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх аа. Хэрвээ хамаагүй гэж байгаа бол өөрт хамаагүй асуудлаар хошуу нэмэрлэх шаардлагагүй. Армийн генералуудыг өрөөндөө дуудаад "цэргүүдээр барилга бариулна, цалинг нь 2 сая болгоно" гээд хошгоруулж суусан нь саяхан шүү дээ. Нөгөөдүүл нь дундаас нь хэдийг цохихоо тооцоолоод баясч суусан биз, тэнэгхэн минь
      2018 оны 08 сарын 27
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 8 цаг 48 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 8 цаг 57 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 13 цаг 43 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 13 цаг 44 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 цаг 47 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 13 цаг 53 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 13 цаг 54 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 13 цаг 56 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 14 цаг 1 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 14 цаг 2 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 14 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 14 цаг 5 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 14 цаг 10 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 14 цаг 11 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 14 цаг 12 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 14 цаг 13 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 15 цаг 21 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 15 цаг 30 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 15 цаг 40 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 15 цаг 50 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top