x

Улаанбаатар хотын стандартын 97 төрлийн баримт бичгийн төслийг хэлэлцэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ёстой.

Дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн А/1033 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж хотын стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж буй аж.

Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва ахлан ажиллаж байгаа юм.

Өнөөдөр тус Ажлын хэсэг хуралдаж Хотын стандарт, хяналтын газраас 2020-2021 онд судлан боловсруулсан хотын стандартын 97 төрлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэв.

Нийслэлийн иргэдийн ажил, амьдралд нэн шаардлагатай хотын стандартуудыг 2022 оны эхний улиралд багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьж батлуулах юм. Цаашид хотын стандартыг боловсруулах, хянан хэлэлцэх үүрэг бүхий “Хотын стандартын зөвлөл”-үүдийг мэргэжлийн салбар, чиглэл бүрээр байгуулан ажиллуулах нийтлэг дүрмийн төслийг боловсруулжээ.

Нийслэлийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлтийн нэг болсон хотын стандартыг бий болгож мөрдүүлснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалахад чухал үр нөлөөтэй гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 1 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 2 цаг 56 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top