x

ОХУ тэргүүтэй улсууд Казахстанд энхийг сахиулагчдаа оруулахаар болжээ

Казахстаны ерөнхийлөгчийн хүсэлтээр Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-ын гишүүн орнууд түр хугацаанд энхийг сахиулагч цэргийн хүчээ тус улсад оруулахаар болжээ.

“Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаевын хүсэлтээр, Казахстан улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг гадаад хүчний нөлөөнөөс хамгаалах зорилгоор ХАБГБ-ын аюулгүй байдлын зөвлөл энхийг сахиулагчдын хамтарсан зэвсэгт хүчнийг хамтын гэрээний 4 дүгээр зүйл заалтыг үндэслэн Бүгд Найрамдах Казахстан Улсад байрлуулахаар боллоо” гэж тус байгууллагын тэргүүн, Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян өөрийн фэйсбүүк хуудсанд бичсэн байна.

Хамтарсан зэвсэгт хүчин Казахстанд дэг журам тогтож, нөхцөл байдал хэвийн болох хүртэл буюу хязгаарлагдмал хугацаагаар байрлахыг тэр бас мэдэгджээ.

Пашиняны мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө террористууд улс орны стратегийн ач холбогдолтой байгууламжууд руу халдаж эхэлсэн тул ХАБГБ-аас тусламж хүсэх болсноо Токаев нийтэд мэдэгдсэн юм.

Шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал, цуглаан шинэ оны эхний өдрөөс эхлэн Казахстан даяар өрнөөд байна.

Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өчигдөр орон даяар онц байдал зарласан юм.

ХАБГБ-ыг Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа 1992 онд ОХУ, Армени, Казахстан, Киргизистан, Тажикистан, Узбекистан улсууд хамтран байгуулж байжээ.

Хоёр жилийн дараа Азербайжан, Беларусь, Гүрж улсууд нэгдсэн байна. Харин 1999 онд эдгээрээс Азербайжан, Гүрж, Узбекистан гишүүнчлэлээ цуцалж, бусад зургаан улс гишүүн хэвээр үлдсэн юм.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 2 цаг 3 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 2 цаг 18 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 2 цаг 37 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top