x

Казахстаны Ерөнхийлөгч ОХУ-аас цэргийн тусламж хүсчээ

Казахстаны нөхцөл байдал улам хүндэрч, олон нийтийг хамарсан үймээн самуун газар аваад байна.

Тус улсад өнгөрсөн хагас сайн өдрөөс шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин өссөн нь жагсаал тэмцэл эхлэхэд хүргэсэн юм. Гэвч энэ тэмцэл сүүлдээ улс төржиж, эрх баригчдын эсрэг бослого болж хувирчээ.

Казахстаны хэд хэдэн хотод босогчид засгийн газрын байруудыг галдан шатааж, цэрэг цагдаагийн хүчтэй цуст мөргөлдөөн үүсгэжээ. Лхагва гаригийн өглөө тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев тэмцэгчдийн шаардлагыг хүлээн авч, засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурсан юм.

Токаев шинэ танхим байгуулагдах хүртэл шадар сайд Алихан Смайловыг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Гэвч нөхцөл байдал сайжралгүй, хүчирхийлэл улам өргөжсөөр тус улсад Онц байдал тогтоов.

Мөн Токаев ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүссэн байна.

“ХАБГБ-ын түншүүддээ хандах нь зүйтэй, цаг нь болсон гэж би үзэж байна” гэж Токаев хэлснийг албаныхан дамжуулжээ.

Казахстаны хамгийн том хот Алматын ойролцоо тус улсын зэвсэгт хүчний анги террористуудтай ширүүн тулаан хийж буй тухай Токаев энэ үеэр мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр террористууд нь гадаадад бэлтгэгдсэн этгээдүүд ийм байдалд хүргэсэн гэв.

Үймээний хамгийн халуун цэг болоод байгаа Алматы хотод өчигдөр босогчид ерөнхийлөгчийн хуучин ордныг галдан шатаажээ.  Мөн өчигдөр орой босогчид бас Алматы хотын олон улсын нисэх буудлыг эзлэн авснаар төлөвлөгөөт бүх нислэг цуцлагдсан байна.

Түүнчлэн, Талдыкорган хотод босогчид экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хөшөөг буулгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 2 цаг 3 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 2 цаг 18 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 2 цаг 37 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top