x

КАЗАХСТАН: Хүмүүс машин техник шатааж, хотуудад Онц байдал тогтоолоо

Казахын эрх баригчид эсэргүүцэгчдийн шаардлагаар байгалийн хийн үнийг буулгасан ч Казахстанд эсэргүүцэл зогссонгүй. Бүс нутгаас гадна саяас давсан хүн амтай хотууд  эсэргүүцэлд автаж байна.

Казахстаны хуучин нийслэл Алматы эсэргүүцэл хүчтэй явагдаж тэнд цагдаа нар захиргааны байрыг хамгаалалтдаа авсан жагсагчдын эсрэг гэрэл, дуут гар бөмбөг, нулимс асгаруулах хий хэрэглэж, гудамжинд хэдэн мянган хүмүүс цагдаагийн машиныг шатааж байна.

Нийслэл Нур-Султан хотод жагсагчдыг нулимс асгаруулах хийгээр хөөн тарааж байна.

Шахмал хийн үнийг нэмэгдүүлсний эсрэг жагсаал Нэгдүгээр сарын 2-нд Жанаозен хотод анх эхэлсэн байна. Эсэргүүцлийн жагсаал нь байгалийн шахмал хийн нэг литрийн үнийг 60 тенге байсныг 120 тенге болгон нэмэгдүүлснийг эсэргүүцэж байв. Үүнээс хоёр хоногийн дараа хийн үнийг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан бусад хот сууринд гарч эхлэв. Үнэ нэмэгдүүлсний эсрэг жагсаал сүүлдээ улс төрийн утга агуулгатай болон засгийн газрыг огцрохыг шаардаж эхлэв. Эцэст нь эрх баригчид жагсагчдын шаардлагаар нэг литр хийн үнийг 50 тенге болгохыг зөвшөөрсөн ч эсэргүүцэл зогссонгүй. Ингээд Ерөнхийлөгч Кэсым-Жомар Токаев жагсагчдад хандан “эвдлэн сүйтгэгч нарын уриалгад автахгүй, гадаад дотоодыг өдөөн хатгалтад өртөхгүй байхыг” уриалав. Мөн тэрээр эсэргүүцэгчдийн “хууль ёсны шаадлага тус бүрийг нягтлан авч үзнэ” гэж тэр амлав.

Үүний дараа Ерөнхийлөгч Алматы болон Мангистаус мужид онц байдал тогтоолоо. Дээр нь Казахстаны удирдагад  өөрчлөлт оруулан тус орны төрийн нарийн бичгийн даргаас Крымбек Кушербаевыг чөлөөлөн өөрийн туслах Карин Ерлан Тынымбайулыг томилж, Казахстаны Үндэсний аюулгүй байдлын даргыг солив.

Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулсан тогтоолд гарын үсэг зуржээ.

Алматы хотын эсэргүүцлийн гэрэл зургийн сурвалжлагыг доороос үзнэ үү.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 2 цаг 4 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 2 цаг 19 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 2 цаг 38 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top