x

Казахстаны Засгийн газар огцорлоо

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев лхагва гаригт Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Тэрээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилжээ.

"Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхийг Смаилов Алихан Асхановичид даалгасугай" гэж зарлигт дурдсан байна.

Уг баримт бичигт мөн шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл Засгийн газрын гишүүдэд бүрэн эрхээ үргэлжлүүлэхийг даалгажээ.

2019 оны хоёрдугаар сарын 25-наас хойш Казахстаны Засгийн газрыг Аскар Мамин тэргүүлж байв.

Шинэ Төрийн нарийн бичгийн дарга

Казахстаны Ерөнхийлөгч мөн өөрийн туслах Ерлан Кариныг шинэ Төрийн нарийн бичгийн даргаар томилж, энэ албан тушаалыг 2019 оны есдүгээр сараас хойш хашсан Крымбек Кушербаевыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Тус улсын Үндсэн хуульд заасны дагуу, Төрийн нарийн бичгийн дарга нь дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийн талаар ерөнхийлөгчид санал боловсруулж,  парламент болон түүний танхим, төрийн бусад байгууллага, олон нийтийн холбоо, түүнчлэн олон улсын харилцаанд төрийн тэргүүний ашиг сонирхлыг төлөөлдөг.

Үүнээс гадна, нийгэм-хүмүүнлэгийн салбарын асуудал, төрийн тэргүүний дэргэдэх зөвлөлдөх-зөвлөх байгууллагууд болох авлигатай тэмцэх комисс, төрийн шагналын комисс, иргэний харьяаллын комиссын үйл ажиллагааг зохицуулдаг байна.

Түүнчлэн Казахстанд итгэмжлэгдсэн гадаад улсын Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авдаг аж.

Казахстанд өрнөсөн эсэргүүцлийн жагсаал

Он гарсны дараа Жанаозена, Актау хотын оршин суугчид шингэрүүлсэн нефтийн үнэ хоёр дахин нэмэгдсэнийг эсэргүүцэн жагссан байна. Казахстаны Эрчим хүчний яамнаас тайлбарласнаар, нэгдүгээр сарын 1-нээс эрэлт нийлүүлэлтээс шалтгаалан цахим биржийн арилжаагаар үнэ тогтож эхэлжээ. Токаев нөхцөл байдлыг судлах комисс байгуулахыг үүрэг болгосон байна. Мягмар гарагт Казахстаны эрх баригчид жагсагчдад буулт хийж, Засгийн газрын комиссын гишүүд жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, Мангистау мужид хийн үнийг литр тутамд 50 тенге /0,11 орчим ам.доллар/ болгож бууруулахаа амлажээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мөн ард иргэддээ хандаж үг хэлэхдээ, хянамгай хандаж, дотоод болон гадаад өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалсан байна.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 2 цаг 5 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 2 цаг 20 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 2 цаг 39 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top