x

С.Батболд: Зарим их, дээд сургуулийг Дархан руу нүүлгэнэ

​​​​​Нийслэлийн төвлөрлийг сааруулах “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Нийслэлийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж, ХААИС-ийн салбар Агроэкологийн бизнесийн сургуулийн багш, ажилчидтай уулзлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын ЗахирагчС.Батболд “Дархан хот нь хүн амын суурьшил ихтэй том хот. Энэ хотод Анагаах болон ШУТИС-ийн салбар сургууль байна. Тиймээс бид зөвхөн ХААИС-ийг нүүлгэх тухай ярих ёсгүй юм. Аль нэг их сургуулийг нэг дор нүүлгэн шилжүүлэх боломж одоогоор алга. Тиймээс их сургуулиудыг боломжийн хүрээнд нүүлгэх ёстой. Ингэхийн тулд Улаанбаатар хотод орших ХААИС нь хөдөө аж ахуйн инженер, агрономич зэрэг мэргэжлээр зөвхөн Дархан хотод бэлтгэдэг байж болно. Мөн Дарханд ажиллах багш ажилчдын байр, орон сууцны асуудлыг аймаг орон нутгаас шийдвэрлэх хэрэгтэй. Дархан хотод нөөц бололцоо байна. Хүн хаана сурах нь гол нь бус сайн мэргэжил эзэмших нь чухал юм. Дархан хот дулаан эрчим хүчний хангалттай нөөц бололцоотой учраас нийслэл хотыг төвлөрлийг сааруулахад чухал үүрэгтэй. Энэ бүс нутаг бол их,дээд сургуулиуд нүүж ирэхэд таатай бүс. Дархан хотыг оюуны хот болгон хөгжүүлэхэд таатай санагдаж байна. Үүнд зориг гарган ажлыг эхлүүлэх хэрэгтэй.

Харин Дархан хот дахь ХААИС-ын салбар Агроэкологи бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй хэлэхдээ “Манай сургуульд дахин нэг сургууль нүүж ирэх болонсургуулийн байранд нэмж өргөтгөл хийх боломжтой. Их сургуулийн цогцолбор хотхон маягаар шийдэх бүрэн боломж бий. ХААИС нийт зургаан бүрэлдэхүүн, хүрээлэнтэй. Гэвч жил ирэх тусам ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо цөөрч байна. Тэгэхээр сургуульд элсэгдчийн тоо ч жил ирэх бүр буурч байгаа юм. Ирэх 2019 онд 17 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөнө гэсэн статистик байна. Орон нутагт байгаа сургуулиудыг дэмжихэд төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Тухайлбал,агрономич, мал аж ахуй, хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр бусад хувийн их дээд сургуулиудад элсэлт авахыг хязгаарлах нь зүйтэй. Бусад хувийн сургууль элсэлт авбал нэгдүгээрт оюутныг нийслэлд суралцах, хоёрдугаарт агрономич мэргэжлийн үнэ хүнд, чанар унах магадлалтай. Энэ асуудлууд дээр төр, засгийн зүгээс зохицуулалт хэрэгтэй байна” гэж ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 8 цаг 51 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 9 цаг 0 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 13 цаг 46 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 13 цаг 47 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 цаг 50 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 13 цаг 56 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 13 цаг 57 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 13 цаг 59 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 14 цаг 4 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 14 цаг 5 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 14 цаг 6 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 14 цаг 8 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 14 цаг 13 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 14 цаг 14 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 14 цаг 15 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 14 цаг 16 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 15 цаг 23 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 15 цаг 33 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 15 цаг 43 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 15 цаг 52 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top