x

О.Батбаяр: Халдварын 10 мянган тохиолдол бүртгэгдэх магадлалтай байна

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс улс орнуудын Омикрон хувилбарын халдвар хүндэрч эхэлж байна. Их Британи, АНУ-аас гадна Итали, Франц улсуудад Омикроны томоохон давалгаа эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар Франц улсад өдөртөө 100 мянга гаруй, Италид 50 гаруй мянган тохиолдол шинээр илэрч байна. Лондон хотод амьдарч байгаа 20 хүн тутмын нэг нь Омикроны халдвар авсан байна. Үүний улмаас 1,500 орчим нислэг цуцлагдсан.

Манай улсад Омикрон хувилбар орж ирвэл вакцины хоёр, гуравдугаар тунтай байсан ч маш олон хүн халдвар авах эрсдэлтэй. Ялангуяа эрүүл мэндийн салбарынхан халдвар авсан тохиолдолд хэдийгээр хөнгөн туссан ч тусгаарлагдахаас өөр аргагүй болно. Үүний улмаас эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний хомсдол үүсэхээр байна.

Үүнээс гадна АНУ-д 0-5 насны хүүхдийн өвчлөл 50 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр манайд вакцингүй байгаа 0-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй байна. Эдгээр шалтгааны улмаас гадаад улсуудаас ирж байгаа хүмүүсийг гурав хоногийн тусгаарлалтад байлгаж байгаа.

2021 оны арваннэгдүгээр сарын 26-наас хойш нийт 81 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Судан улсаас ирсэн энхийг сахиулагчдаас 100 гаруй тохиолдол илэрсэн. Энэ бүх хүмүүс тусгаарлагдаад хяналтад байна.

Онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг гарсан хэр нь дөрөв дэх хоног дээр авсан шинжилгээгээр эерэг гарч байгаа тохиолдол зөөвөрлөгдсөн халдварын 50 хувийг эзэлж байна. Мөн гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдаад 3, 4 дэх хоног дээрээ шинжилгээ өгөх ёстой хүмүүсийн дөнгөж 30 хувь нь шинжилгээнд хамрагдсан. Өөрөө хэлбэл, гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдах ёстой хүмүүсийн 70 хувь нь гадуур явж, хүмүүстэй уулзсан.

Тийм учраас зайлшгүй тусгаарлах зөвлөмж гаргасан.

Тухайлбал, сүүлийн хэдхэн хоногийн дотор Туркээс ирсэн 30, Тайландаас ирсэн 12 жуулчнаас халдвар илэрсэн. Энэ нь гадагшаа явах эрсдэлтэй байгааг харуулж байна. Тиймээс болж өгвөл гадагшаа битгий яваач гэж анхааруулж байна.

Бид хил дээр хязгаарлалт тавихгүй бол нэг сарын дараа 10 мянган тохиолдол бүртгэх магадлалтай. 10 мянган тохиолдлын 70 хувь нь хөнгөн, 30 хувь нь хүнд байлаа гэж бодоход манайд өдөрт 3,000 хүнийг хэвтүүлэн эмчлэх боломж байхгүй шүү дээ. Тиймээс Омикрон хувилбарын халдвар дээр зайлшгүй анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top