x

КОВИД: Улс орнууд хэдий туршлага хуримтлуулсан ч Омикрон нөхцөл байдлыг хүндрүүлэв

Омикрон хувилбарын коронавирусын давалгаа Европ, АНУ-ыг дайран өнгөрч байгаа тул Азийн газар нутаг дах орнууд ерөнхийдөө хяналт тавих арга барилтай ажиллаж байна.

Яаралтай байдлыг нэмэгдүүлсэн мөн датанаас харахад Ази тивд хамгийн өргөн хэрэглэгддэг вакцинууд болох AstraZeneca, Sinovac, Sinopharm зэрэг компаниудын вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа халдварыг зогсоох чадваргүй болж байгааг харуулж байна. Үүнд шинэ Омикрон хувилбар ч багтаж буй. (Ихэнх вакцинууд Омикроний ноцтой өвчнөөс ихээхэн хэмжээний хамгаалалт өгч байна)

Шинэ Зеланд улс хилээ Хоёрдугаар сарын эцэс хүртэл үе шаттайгаар нээхийг хойшлуулж байгаагааөнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ улсад олон улсын зорчигдоор зөөгдөн Омикроний 22 тохиолдол бүртгэгдсэн. Харин тэд олон нийтэд тархаахгүй байж чадаж байна. Дэгдэлт гарсан тохиолдолд засгийн газар өнгөрсөнд авч хэрэгжүүлж байсан хөл хорихыг илүү зорилтот арга хэмжээнүүдээр солих бодолтой байна гэж тус улсын Эрүүл мэндий сайд хэлсэн юм. Энэ нь мөн идэвхжүүлэх вакциныг хурдасгаж, хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмийг сэргээж байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн бусад улс орнууд өөр өөрийн гэсэн арга барилыг баримталж байгаа.

Энэтхэг улс шинэ дүрэм зарлаагүй боловч Омикронтой холбоотой тохиолдол хурдан олширч байгаа тул амбан захирагчдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Энэтхэгт вакцин хамрагдсан хүмүүсийн 90 хувь нь AstraZeneca вакциныг хийлгэсэн.

Хятад улс Омикрон тогтоогдсон бүс нутгуудад шинэ хорио цээрийн дэглэм тогтоож, хилийн хязгаарлалт хийж, ковидын эсрэг хатуу стратегиа хоёр дахин бууруулжээ. Хамгийн их нэрвэгдсэн бүс нутгийн нэг болох Жэжян мужид өнгөрсөн долоо хоногт олон мянган хүнийг хорио цээрийн дэглэмд оруулж, зарим бизнесийг хаасан гэж CNN мэдээлэв. Бээжин хот хоёр сар хүрэхгүй хугацааны дараа өвлийн олимпийг зохион байгуулах гэж байгаа билээ.

Өнгөрсөн сард зочдод хилээ хаасан Япон улс дэгдэлт гарч буй Окинава дахь АНУ-ын цэргийн баазаас ковидийн эсрэг илүү хязгаарлалт тавихыг хүсчээ. Харин Тайланд улс хорио цээргүй ч аялалын хөтөлбөрөө түр зогсоов. Мөн Индонез Европ, Африкийн орнуудаар зорчихыг хязгаарласан байна.

Өмнөх ковид стратегиасаа холдсон Австрали одоо хөл хорих төлөвлөгөөгүй байна. Ерөнхий сайд Скотт Моррисон "Бид хүмүүсийн амьдралыг хаах гэж яарахгүй" гэж хэлэв.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 2 цаг 18 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 2 цаг 33 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 2 цаг 52 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top