x

Багш, эмч нарын цалинг 12-30 хувь нэмнэ

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудал хэлэлцсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэв.  

Сайд С.Чинзориг “Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин ирэх есдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмнэ. Харин багш, цэцэрлэгийн багш, сувилагч нарын цалинг ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа учраас УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулна. Төрийн албан хаагчдын 90 хувь буюу 170 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмж байна” гэв.

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая чухал шийдвэр гарлаа. Багш, эмч нарын болон бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, тэр дундаа сувилагчдын цалинг 12-30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулах шийдвэр гарсан. Цаашид эмч нарын зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Үнэн (64.119.19.86)
    Ар араасаа бүгд л цалингаа нэмүүлэх гэнэ. Ард нь хэнийг бэлдэж суугаа болдоо.тэгээд л үнэ дагаад өснө.ингэж байхаар наймаачдаа цэгцлээч.
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 8 цаг 49 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 8 цаг 58 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 13 цаг 44 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 13 цаг 45 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 цаг 48 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 13 цаг 54 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 13 цаг 55 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 13 цаг 57 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 14 цаг 2 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 14 цаг 3 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 14 цаг 4 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 14 цаг 6 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 14 цаг 11 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 14 цаг 12 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 14 цаг 13 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 14 цаг 14 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 15 цаг 22 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 15 цаг 31 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 15 цаг 41 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 15 цаг 51 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top