Охид, эмэгтэйчүүдийг өндөр цалинтай хүүхэд харах ажилд оруулна хэмээн хуурч мэхлэн БНХАУ руу авч яван Эрээн, Чиндао хотод хүчээр биеийг нь үнэлүүлж байсан Монгол Улсын иргэн Б-г Эрээн хотын Эрүүгийн цагдаагийн газар баривчилж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэн Б нь энэхүү гэмт хэргийг өөрийн нөхөр БНХАУ-ын иргэн Лиү гэгчтэй хамтран хийдэг байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоогийн байдлаар 5 эмэгтэйг хохирогчоор тогтоогоод байна.
Та бүхэн өөрийн аюулгүй байдлын үүднээс очих гэж буй газраа сайтар судална уу.




Сэтгэгдэл (2)