x

Шүүхэд хандах уу? Эвлэрүүлэн зуучлагчид хандах уу?

Хуульч зөвлөж байна

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эдийн болон эдийн бус асуудлаа шийдүүлэх хуулийн арга замыг ихэнх хүмүүс “шүүхэд хандах” л гэж ойлгодог. Гэтэл шүүхэд хандахаас өөрөөр асуудлаа хуулийн хүрээнд шийдүүлэх боломж бас бий бөгөөд энэ бол “Эвлэрүүлэн зуучлал”.
 

Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
Олон хүний хувьд гэрээ, хэлцэлтэй холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх газар нь “Шүүх” гэсэн ойлголт байдаг. Гэвч цаг хугацаа, хөрөнгө мөнгө, шүүхэд урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан зарим нэгний хувьд хохиролтой ч байж болно. Тухайлбал, зөрчил багатай, мөн гэрээний нөгөө тал нь өр, авлагыг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд шүүхэд хандах нь талуудын цаашид үргэлжлэх бизнесийн түншлэлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх талтай. 

 

Энэ тохиолдолд асуудлыг шийдвэрлэх өөр гарц олох нь зөв бөгөөд шүүхэд хандаж чадаагүйгээс хэрэг маргаанаа шийдвэрлүүлж чадахгүй хугацаа алдах, мөн бизнесийн түнштэйгээ харилцах найрсаг харилцаагаа сүйтгэхгүй байх боломж бий. Энэ нь “Эвлэрүүлэн зуучлал”-д хандах явдал бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээр дээрхи асуудлыг хялбараар шийдэх боломж бүрдсэн. 
 

Энгийнээр тайлбарлавал “эвлэрүүлэн зуучлал” гэдэгт талууд маргаантай асуудлаараа “эвлэрүүлэн зуучлагч”-тай гурвалсан уулзалт хийж, шүүхийн бус журмаар асуудлаа шийдвэрлэх явдлыг ойлгоно. Ийнхүү эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явагдахад маргаанаа эвийн журмаар шийдвэрлэхийг хүссэн аль нэг тал нь шүүхийн дэргэдэх “эвлэрүүлэн зуучлал”-д хандаж өргөдөл гаргах бөгөөд өргөдлийн загварыг шүүх болон шүүхийн захиргааны байгууллагуудын цахим хуудас, веб холбоосуудаас төвөггүй олж болно. /Жишээ нь: http://new.shuukh.mn/information/view?id=18/ 
 

Хэрхэн хандах вэ? 
Ийнхүү өргөдөл гаргахдаа эвлэрэлд уригдагч талын оршин суугаа газрын шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандана. Жишээ нь иргэн “А” Зээлийн гэрээний дагуу “Б”-ээс 1,000,000 төгрөгийн авлагатай ба асуудлаа шүүхийн журмаар биш эвийн журмаар шийдүүлэх хүсэлтэй. Учир нь “А” болон “Б” нар нь оюутан цагийн найзууд бөгөөд давхар бизнесийн түншийн харилцаатай. Энэ тохиолдолд “А” нь “Б”-ээс мөнгөө нэхэхдээ “Б”-ийн оршин суугаа газрын сум, дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах замаар асуудлаа шийдүүлэх боломжтой. 

 

Өргөдөлдөө эвлэрэлд уригдагч талын овог, нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой зааж, маргааны агуулга, эвийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ тодорхой тусгана. /Өргөдлийн загварыг дээрхи холбоосоор орж харах боломжтой/. Улмаар тухайн “эвлэрүүлэн зуучлал”-ын үйл ажиллагаа явуулж байгаа дүүргийн татварын хэлтсийн дансанд улсын тэмдэгтийн хураамж болгож 30,000 /гучин мянга/ төгрөг тушаагаад асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримтыг цуг хавсаргаж өгнө. Жишээ нь: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт гэх мэт.
 

Ингэснээр эвлэрүүлэн зуучлалаас таны гаргасан өргөдөлтэй холбогдуулж эвлэрүүлэн зуучлагчийг томилох ба тухайн эвлэрүүлэн зуучлагч гэрээний нөгөө талтай холбогдох, уулзалтын цаг товлох зэргээр шаардлагатай ажиллагааг таны өмнөөс хийх болно. Ийнхүү уулзалт товлож, талууд асуудлаа чөлөөтэй ярилцаж, хэрхэн шийдвэрлэх гарцаа хамтран тодорхойлох ба уулзалт амжилттай болж талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр “эвлэрлийн гэрээ”  байгуулагдана. Тус гэрээнд талууд маргаантай асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн, мөн шийдвэрээ хэрхэн биелүүлэх нөхцөлийг тодорхой зааж, шүүгч давхар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж гаргана. 
 

Эвлэрүүлэн зуучлалд хандахын давуу тал? 
Ийнхүү “эвлэрлийн гэрээ” байгуулсанаар дараах давуу талтай. 
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хуульд заасны дагуу 30 хоногийн дотор явагдах ба шаардлагатай тохиолдолд нэг удаа талуудын хүсэлтээр хугацаа сунгаж асуудлыг шийдвэрлэдэг. Энэ нь иргэний шүүхэд нэхэмжлэл өгч, маргаан шийдвэрлүүлэх хугацаатай харьцуулахад харьцангуй бага хугацаа болно. Иймд шүүхэд бус эвлэрүүлэн зуучлалд хандсанаар цаг хугацаа хэмнэх боломжтой. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийнй хувьд шүүхэд маргаан шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгээс шалтгаалан төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж нь янз бүр байна. Жишээ нь бусдаас 5,000,000 төгрөгийн авлагатай байлаа гэхэд урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж нь 94,950 төгрөг байна. Харин эвлэрүүлэн зуучлалд хандсанаар 5,000,000 эсхүл 50,000,000 төгрөгийн маргаан байхаас үл шалтгаалан улсын тэмдэгтийн хураамжид 30,000 төгрөг л төлдөг. Иймд зардлын хувьд хэмнэлттэй байна. 
 

Шүүх бус эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талууд өөрсдөө асуудлаа шийдвэрлэж байгаа боловч, талууд эвлэрсэний дараа шүүгч эвлэрлийн гэрээг давхар баталгаажуулсан захирамж гаргадаг. Ингэснээр дараа нь нөгөө тал эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил үүргийг албадан гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийдүүлэх нь шүүхээр шийдүүлэхтэй харьцуулахад явдал, чирэгдэл багатай ч үр дүнгийн хувьд ижил байна.  
 

Мөн эвлэрэгч талууд бизнесийн түншүүд байгаа тохиолдолд шүүхэд бус эвлэрүүлэн зуучлалд хандсанаар цаашид үргэлжлэх ажил хэргийн харилцаагаа сүйтгэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл талууд маргааныг эвийн журмаар шийдвэрлэж байгаа учир хэн нэг нь хохирч үлдэх, сэтгэл ханамжгүй байх асуудал үүсэхгүй. Иймд үр ашиг, хамтын ажиллагааг чухалчилдаг бизнесийн харилцаанд маргаан шийдвэрлэх хамгийн тохиромжтой арга нь шүүхэд хандах бус эвлэрүүлэн зуучлалд хандах явдал байна.
 

Мэдээж талууд тохиролцоонд хүрч чадаагүй буюу эвлэрлийн гэрээ байгуулагдаагүй бол асуудлыг цааш шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд эвлэрүүлэн зуучлалд хандсан 30, эсвэл 60 хоногийн хугацаа алдах эрсдэл мөн бийг мэдэж байх шаардлагатай. Шүүхээр асуудлаа шийдүүлэх үү, эвлэрүүлэн зуучлалд хандах уу. Үүнийг та л шийдэх болж байна. 
 

Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч А.Өлзийсайхан

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 16 цаг 4 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 16 цаг 5 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 16 цаг 7 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 16 цаг 8 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 16 цаг 9 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 16 цаг 10 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 16 цаг 11 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 16 цаг 13 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 14 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 18 цаг 14 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 15 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 21 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 22 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 23 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 25 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 18 цаг 58 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 18 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 19 цаг 2 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 32 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 32 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top