x

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь торгуульд нөлөөлөхгүй

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн талаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал мэдээлэл өглөө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжил харгалзахгүй өгч байгаа цалин юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ тухай:

 -Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Тиймээс энэ хуулийн дагуу тодорхой шийдвэрийг гаргасан.. Нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.

Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил холбогдох хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь торгуульд нөлөөлөхөөргүй болсон. 

Улсын хэмжээнд 1,1 сая ажиллагсад байна. Эдгээр ажиллагсдын 8 хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд, хөдөө АА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ажил олгогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдүүлэх нь сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Гэхдээ гурван талт хэлэлцээрийн үр дүнд энэ хэмжээг тогтоосон.

Мөн Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар мөн ярилцахаар төлөвлөж байна. Нэгдсэн үр дүн гарж чадвал энэ асуудлыг Засгийн газарт өргөн барина гэлээ.

Ажил эрхэлж байгаа залуусаа дэмжих хэрэгтэй

Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар энэ талаар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь 12 дугаар анги төгссөн, 9 дүгээр анги төгссөн, эсвэл цэргээс халагдсан мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүст өгөх цалин гэж ойлгох хэрэгтэй. Энэ мөнгө нэмэгдсэнээр өнөөдөр залуучуудын ажил хийх хүсэл эрмэлзэл илүү нэмэгдэнэ гэж бодсон.

Одоо бүх ААН-үүд ирэх оны төсвөө хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 320 мянга болгон тусгаарай гэсэндээ бид өнөөдөр энэ талаар хэвлэл мэдээллээр зарлаад байгаа юм. 

Хэрэв та бизнес эрхэлдэг бол доод тал нь ажилчиндаа 320 мянган төгрөг өгж чадахгүй гэж бодож байвал бизнесээ зогсоо. Залуу хүмүүсээ дэмжих хэрэгтэй" гэв.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

-2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгохоор бид шийдвэр гаргасан. Өмнө нь хоёр жил тутамд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож байсан. Тиймээс өчигдөр бид санал нэгдэж хоёр жил дараалан нэмэхээр шийдвэр гаргаж байна.

2020 он гэхэд одоогийн үнэлэмжээр цагийн хөлс 1 долларт хүрч байгаа юм. Энэ бол бүх салбарын ажилчдын цалингийн үнэлгээг нэмэгдүүлэх гол зүйл болдог.

Торгууль шийтгэлийн тухайд зөрчлийн тухай хуулиар нэгжээр тооцдог болсон учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэв.

Б.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 8 цаг 50 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 8 цаг 59 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 13 цаг 45 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 13 цаг 46 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 цаг 49 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 13 цаг 55 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 13 цаг 56 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 13 цаг 58 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 14 цаг 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 14 цаг 4 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 14 цаг 5 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 14 цаг 7 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 14 цаг 12 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 14 цаг 13 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 14 цаг 14 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 14 цаг 15 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 15 цаг 23 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 15 цаг 32 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 15 цаг 42 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 15 цаг 52 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top