“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3377 ажилтнаа БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакцинд хамруулаад байна.
ЭМЯ-наас вероселл вакцины 5000 тун ирснээс 3377 хүнд вакцин хийснээр нийт уурхайчдын 48 хувийг хамруулсан байна. Дархлаажуулалт зургаа дахь өдрөө үргэлжилж байна.