x

Эрдэнэт үйлдвэр зэс хайлуулах Финляндын “Оутокумпу” технологийг сонгон туршив

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үндэсний баялгийн ордуудаа эргэлтэд оруулж, зэс хайлуулах үйлдвэр барих тухай тусгаж хэрэгжүүлэхээр болоод буй. 

Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Цагаан суваргын зэс, молибдений ордыг ашиглалтад оруулна гэж тусгасан. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна гэсэн бий. Улмаар үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, Оюутолгойн ордыг түшиглэн зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгасан.

Манай улсад Эрдэнэт болон Цагаан суваргын зэс-молибден, мөн Оюутолгойн зэс, алтны орд газрын зэсийн хүдрийг олборлон боловсруулж экспортлохын зэрэгцээ зэсийн баяжмалыг боловсруулахаас гадна зэс хайлуулж цэвэршүүлэх үндэсний үйлдвэр барьж байгуулахад үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах нөөц бололцоо, таатай боломж бийг эрдэмтэн мэргэжилтнүүд олон жил хэлж баталсаар ирсэн. 

Олон улсын практикт зэс хайлах үйлдвэрийг зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн дэргэд буюу дэд бүтэц сайтай газар байгуулах нь эдийн засгийн хувьд өндөр өгөөжтэй гэж үздэг байна. 

Зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадал эхний ээлжинд 60-80 мянган тонн цэвэр зэс байж, түүнийгээ цаашид өргөжүүлж 120-130 мян.тонн болгох саналыг уул уурхайн мэргэжилтнүүд тухайн үед тавьж байв. Түүнчилэн зэс хайлах сонгосон технологийг Монголын нөхцөлд нутагшуулах, хөрөнгө оруулалтын хэмжээг оновчтой байлгах, бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр борлуулах, урт хугацааны худалдан авагчыг сонгон олж нягт хамтран ажиллах нь ач холбогдолтойг онцолж байв.

“Эрдэнэт” үйлдвэрийн гаргаж байгаа зэсийн баяжмалыг пирометаллургийн аргаар хайлж цэвэр зэс үйлдвэрлэх хамгийн тохиромжтой технологи нь “Flash Smelting”  зарчмаар ажилладаг “Оутокумпу” процесс болно гэдгийг Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн, МҮХАҮТ-ын Экспортын зөвлөлийн дарга, уул уурхайн зөвлөх инженер, доктор, профессор Д.Галсандорж хэлж байв.  Технологийн сонголт нь зэсийн орд газрын хүдрийн болон зэсийн баяжмалын агуулга, чанар,  түүний дайвар бүтээгдэхүүн, тухайлбал алт, зэс, молибден болон хорт хольцын химийн шинж чанар зэргээс ихээхэн хамаардаг байна.

“Эрдэнэт” үйлдвэр “Оутокумпу” флаш смелтинг “Flash smelting” технологийг өмнө нь сонгож, тус үйлдвэрийн зэсийн баяжмалд хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, энэ технологи тохирох талаар урьдчилсан дүгнэлт гарч байжээ.

Ази тивийн зэсийн зах зээлийн эрэлт хэрэгцээг сайтар судалж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг үзэж үйл ажиллагаатай нь танилцаж, ингэснээр өөрийн орны экспортод гарах өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн хүчин чадлыг оновчтой тодорхойлж, нэр төрлийг үе шаттайгаар олшруулах арга хэмжээ авах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.  Дэлхийн зэсийн үйлдвэрлэлд тэргүүлэгч, дэлхийн олон оронд ажиллаж байгаа Финляндын “Outokumpu Flash smelting” болон Австралийн “Ausmelt” технологиудын техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалж, технологийн сонголт хийх. Сонгосон технологиор зэс хайлах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г боловсруулах. Энэ үндсэн дээр зэс шинээр хайлах үйлдвэрийг барих  байршил болон хүчин чадлыг оновчтой сонгохыг салбарынхан хэлж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 2 цаг 10 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 3 цаг 26 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 3 цаг 27 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 3 цаг 30 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 3 цаг 32 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 3 цаг 37 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 3 цаг 38 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 5 цаг 32 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 5 цаг 33 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 5 цаг 35 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 5 цаг 42 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 5 цаг 45 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 5 цаг 47 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 5 цаг 57 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 7 цаг 14 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 7 цаг 31 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 7 цаг 35 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 7 цаг 37 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 7 цаг 38 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 7 цаг 45 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top