x

Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад шаардлагатай 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

ДЭМБ-аас МонПЕН төслийн хүрээнд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 630 гаруй сая төгрөгийн үнэ бүхий, 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Дундговь аймаг, Дархан-Уул аймаг, СХД-ийн ЭМТ-ийн газрын төлөөлөл оролцов. 

Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн хэв маяг өөрчлөгдөж халдварт өвчнөөс халдварын бус өвчин буюу соёл иргэншил, амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний идэвх, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварын бус өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж, нийгэм эдийн засгийн хөгжил, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах замаар халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар бууруулах, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулснаар 10,000 хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 2025 онд 16,  2030 онд 14 болгох зорилтыг дэвшүүлсэн.    

 Эдгээр зорилтын хүрээнд 2019-2020 онд Дархан-Уул аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 сум, өрхийн эмнэлэгт ДЭМБ-ын Халдварт бус өвчин, зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг нэвтрүүлж, зүрх судасны өвчний эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр зүрх судасны өвчний хүндрэлгүй тохиолдлыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд хийх хяналт сайжирч, зүрх судасны өвчний эрсдэлийг үнэлэх, хянах үйл явц хялбаршиж, артерийн гипертензи, чихрийн шижингийн хүндрэлгүй тохиолдлыг лавлагаа шатлалд шилжүүлэх тохиолдлын тоо буурсан байна.

Уг төслийг тогтвортой үргэлжлүүлж, аймаг, нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд сонгогдсон зургаан аймаг болох Дорнод, Завхан, Дундговь/Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул аймаг,  Сонгинохайрхан дүүргийн өрх, сумын 132 эрүүл мэндийн төвд ДЭМБ-ын зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр холбогдох арга зүйн сургалтуудыг зохион байгуулаад байна.

Энэ удаад ДЭМБ-аас төсөлд хамрагдсан эдгээр сум, өрхийн эмнэлгүүдэд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, оношлоход нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох хурд, хүчний үзүүлэлт сайтай компьютер, стандарт ширээ, сандал, автомат артерийн даралт хэмжигч, жин өндөр хэмжигч, цусны сахар, холестерол хэмжигч, шээсний анализаторыг тэдгээрийн оношлуурын хамт нийлүүлж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 53 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 55 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 12 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 30 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 45 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 47 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 48 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 49 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top