x

Өвөлжилтийн бэлтгэл хангахыг үүрэгдлээ

Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан үер, усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаатай танилцлаа.

Тус аймгийн нутгаар долдугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай-Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн харьяа 27 тулгуур багана унаж, Архангай,  Баянхонгор, Булган, Дундговь Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн нийт 65 сумын цахилгаан тасарсан. Сэргээн засварлах ажиллагааг “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ” ТӨХК, түүний салбар, нэгжийн 90 гаруй хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хэвийн ажиллагаанд оруулсан.

Мөн аймгийн Уянга сумын нутагт буусан үерийн улмаас 12 айлын 504 бог мал хорогдсон бол  Тарагт сумын нутагт үерийн улмаас гурван айлын гэр урсаж, зургаан айлын 600 гаруй толгой мал хорогджээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 5818 га талбайд улаан буудай тариалснаас 5358 га талбайгаас урьдчилсан байдлаар 1468,3 тн ногоон тэжээл, 3464,2 тн төмс, 1854,9 тн хүнсний ногоо  хурааж авах тооцоо гарчээ.

Харин зун гантай байсан Баянгол, Сант,Төгрөг, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Богд сумдад өвөлжилт хүндрэх эрсдэл үүсэж болзошгүй байгаа урчаас аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах нэгдсэн төлөвлөгөө гарган, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна хэмээн мэдээллээ.

Мөн үерийн улмаас эвдэрсэн Арвайхээр сумын замын хөвөө, шуудууг 42,6 сая төгрөгөөр, Бүрд сумын Хөөврийн гүүр орчмын эвдэрсэн замыг 54,6 сая төгрөгөөр засварласан байна. Цаашид зам засварын ажил хийхэд 164 сая төгрөг шаардлагатай байгаа гэдгийг Улсын Онцгой комиссын ажлын хэсэгт танилцууллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин, орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг хангуулж, нүүрс, түлшийг бэлтгүүлэх, шаардлагатай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, орон сууцны цэвэр бохир ус, дулааны шугам хоолой, авто замын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж дуусгах, нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан отор нүүдэл хийх байршил, маршрут болон төв суурин газраас алслагдсан өрхийн судалгаа гаргах, сум дундын болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжүүлэх асуудлыг зохион байгуулах үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 8 цаг 51 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 9 цаг 0 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 13 цаг 46 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 13 цаг 47 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 цаг 50 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 13 цаг 56 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 13 цаг 57 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 13 цаг 59 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 14 цаг 4 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 14 цаг 5 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 14 цаг 6 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 14 цаг 8 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 14 цаг 13 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 14 цаг 14 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 14 цаг 15 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 14 цаг 16 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 15 цаг 24 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 15 цаг 33 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 15 цаг 43 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 15 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top