x

Франц улс сургуулийн дээрэлхлийг гэмт хэрэгт тооцож, хорих ялаар шийтгэнэ

Франц улсын парламент сургуулийн дээрэлхлийг гэмт хэрэгт тооцож, гурав хүртэл жил шоронд хорих ялтай болгох хуулийн төслийг дэмжлээ.

Хуулийн төслийг тус улсын боловсролын сайд Жан Мишел Бланке санаачилсан юм байна. Түүний хэлснээр шинэ хууль нь “үр хойчийнхоо хүүхэд насыг сүйтгэхийг бид яасан ч зөвшөөрөхгүй” гэсэн хатуу дохиог нийгэмд өгч байгаа гэнэ.

Судалгаагаар Францын 10 сурагч тутмын нэг нь сургууль дээрээ ямар нэг байдлаар дээрэлхэлд өртдөг гэсэн үр дүн гарсан байна. Сүүлийн үед сошиал медиа энэ үзэгдлийг улам дэвэргэж байгаа нь тодорхой болжээ.

“Шинэ хуулийн төсөл нь манай бүгд найрамдах улсын үнэт зүйлсийг хадгалж, хамгаалах ач холбогдолтой” гэж Бланке хэлсэн байна.

Хуулийн төслийг Лхагва гарагт Францын парламентын доод танхим дэмжжээ. Одоо дээд танхим болох Сенатад хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.

Батлагдсаны дараа ирэх оны хоёрдугаар сараас эхлэн үйлчлэх ажээ. Ингэвэл Франц нь дунд сургуулийн дээрэлхлийг хамгийн хатуу шийтгэдэг дэлхийн улсуудын нэг болох юм.

“Энэ бол хүүхдүүдийг шоронд суулгах тухай хууль биш. Манай хуулийн системд насанд хүрээгүй хүнийг ял шийтгэлээс хэлтрүүлэх механизм бий. Гэхдээ ийм хуультай болсноор дээрэлхлийн асуудалд нийгмээрээ анхаарал тавьдаг болох чухал ач холбогдолтой” гэж хуулийг санаачлагчдын нэг Ардчилсан Хөдөлгөөн намаас сонгогдсон парламентын гишүүн Эрван Баланан ярьж байна.

Хуулийн дагуу нэгнийгээ дээрэлхсэн сурагч, оюутан дээд тал нь гурван жил шоронд хоригдох ял сонсож, 45,000 хүртэл еврогийн торгууль хүлээх ажээ.

Хэрвээ дээрэлхүүлсэн хүүхэд нь амиа хорлосон бол хорих ялын хугацаа 10 жил, торгуулийн хэмжээ 150,000 евро болж нэмэгдэх гэнэ.

Энэ онд дээрэлхлийн хэд хэдэн ноцтой хэрэг Франц улсад гарсан юм. Тухайлбал энэ оны аравдугаар сард Францын зүүн бүсийн Алсас мужид 14 настай охин дээрэлхүүлсний улмаас амиа хорлож байв. Сургуулийнх нь хэсэг хүүхэд охиныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, байнга дээрэлхэж зовоодог байсныг ээж нь гэрчилж байжээ.

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны гэргий, багш мэргэжилтэй Брижит хүмүүнлэгийн ажлаа сургуулийн дээрэлхэлтэй тэмцэхэд чиглүүлээд байна.

Эх сурвалж: AFP, IKON.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TEST МЭДЭЭ — Fixed Version 2 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 3 цаг 24 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 3 цаг 39 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 3 цаг 58 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top