x

ДЭМБ улс орнуудыг асуудалд шинжлэх ухаанч хандах хэрэгтэй гэв

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг аюултай ангилалд (variant of concern) оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Энэхүү хувилбар нь олон тооны мутацитай байгаа бөгөөд эрт үеийн нотолгоонуудаас харахад дахин халдвар авах эрсдэл их байна гэж ДЭМБ мэдэгдлээ.

Өнгөсөн пүрэв гаригт буюу энэ сарын 24-нд Өмнөд Африкаас анх энэ хувилбарын талаар мэдээлсэн бөгөөд Ботсвана, Бельги, Хонконг, Израильд мөн илрээд байна.

Одоо хэд хэдэн улс Африкийн өмнөд хэсэгт болон түүнээс гарах зорчихыг хориглох, хязгаарлах шийдвэр гаргажээ.

Вирус нь цаг хугацааны явцад өөрчлөгдөх, мутацид орох нь ердийн зүйл биш юм. Аливаа хувилбар нь халдварлах чадвар өндөртэй байх эсвэл хоруу чанар ихтэй байдаг. Мөн вакцины үр нөлөөг өөрчилж болзошгүй зэрэг тохиолдолд санаа зовоосон буюу аюултай ангилалд ангилалд оруулдаг байна.

Их Британийн эрүүл мэндийн дээд албан тушаалтан вакцин нь шинэ хувилбарын эсрэг "бараг" үр дүнгүй байх болно гэж анхааруулжээ.

Харин Оксфордын их сургуулийн бүтцийн биологич, профессор Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ сүйрлийн өдөр биш" гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ, АНУ-ын халдварт өвчний ахлах доктор Энтони Фаучи хэлэхдээ, "Шинэ хувилбарын талаарх тайлангууд нь "улаан туг"-ыг өргөхөд хүргэх ч вакцинууд энэ ноцтой хувилбараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй байж магадгүй юм" гэлээ.

Доктор Фаучи мөн CNN-д ярихдаа, "Зохих ёсоор шинжилгээнд хамруулах хүртэл ... энэ нь таныг вирусын эсрэг хамгаалдаг эсрэг биетүүдээс зайлсхийсэн эсэхийг бид мэдэхгүй" гэв.

ДЭМБ-аас аялал жуулчлалын хязгаарлалтыг яаравчлан тогтоож буй улс орнуудад "эрсдэлд суурилсан, шинжлэх ухаанч арга барилыг эрэлхийлэх хэрэгтэй" гэж анхааруулав.

Гэсэн хэдий ч Их Британи, АНУ, Европын Холбоо болон Швейцарь улс Африкийн өмнөд хэсгийн зарим улс руу хийх болон буцах нислэгээ түр зогсоогоод байна.

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен "Европ дахь бид бүгд маш хурдан, шийдэмгий, эв нэгдэлтэй ажиллах нь одоо чухал байна" гэсэн бол Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Жо Фаахла "нислэгийн хоригийг үндэслэлгүй. Аялал жуулчлалыг хориглох, ийм арга хэмжээ авахтай холбоотой зарим улс орнуудын хариу үйлдэл нь ДЭМБ-аас удирддаг хэм хэмжээ, стандартад бүрэн нийцэхгүй байна" гэсэн юм.

Түүний үгийг давтаж, Өмнөд Африкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн дарга Анжелике Коетзи BBC-д ярихдаа, "Энэ улсад зорчихыг хориглосон нь хэтэрхий эртэдсэн шийдвэр" гэв.

Баасан гаригт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд мөн огцом унасан нь хөрөнгө оруулагчид эдийн засгийн болзошгүй нөлөөллөөс болгоомжилж буйг илтгэж байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TEST МЭДЭЭ — Fixed Version саяхан Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 3 цаг 46 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 4 цаг 1 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 4 цаг 20 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top