x

Хориглосон бүсээс малтай иргэдийг нүүлгэх ажил 97.5 хувьтай байна

Монгол Улсын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсийг тогтоож өгсөн. Өнгөрсөн оноос эхлэн нийслэлээс мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Мал бүхий иргэдийг СХД-ийн нарийны хэсэг, СХД-ийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, БЗД-ийн 20-р хороо Арцатын ам гэсэн гурван бүсэд суурьшихыг зөвшөөрсөн юм. 

Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн, шилжүүлэх ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлэх ажил 97.5 хувьтай байгаа аж. Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэн Ц.Цэдэвдоржийнд очиж, малаа зөвшөөрөгдсөн бүсэд гаргахыг хүссэн юм.

Өмнө нь энэ талаар тухайн иргэнд мэдэгдэл хүргүүлж байсан ч иргэдийн эрхийг боогдууллаа хэмээн үзэж шүүхэд ханджээ. Засгийн газар, НИТХ-ын тогтоол нь хууль зөрчөөгүйг шүүхээр тогтоосон байна. Хотын дарга өөрийн биеэр үүнийг танилцуулж, хотыг ажлыг дэмжихийг хүслээ.

Мөн “Монголд төдийгүй дэлхий нийтээр амьтнаас хүнд халдварладаг өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт гоц халдварт шүлхий өвчин гарсан нь саяхан. Тийм учраас гаргасан тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Хэсэг бүлэг хүмүүсээс бусад 1.3 сая хүний эрх зөрчигдөж болохгүй. Нөгөө талаасаа хотод байгаа мал идэх ургамал багатай, хог иддэг, пивоны шаар өгч сүүний найрлага өөрчлөгддөг зэрэг асуудлууд бас бий. Бидний ажлыг ойлгож зөвшөөрөгдсөн бүсрүү нүүх нь зүйтэй юм” хэмээв.

Үүний дараа хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Мал бүхий иргэдийн шинэ суурьшлийн бүс Ногоон толгойд ажиллалаа. Ногоон толгойд дүүргүүдээс ирсэн 100 гаруй мал бүхий өрх сурьшсан байна.

Хотын дарга тухайн хэсгийн иргэдийн төлөөлөлтэй уулзалаа. Уулзалтын үеэр төр засаг, нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзээд энд ирсэн. Тог цахилгаан, худаг усны асуудлыг бүрэн шийдсэн нь сайхан байна. Одоо нийтийн тээвэр ,эмийн сан, мал эмнэлэгийн асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хоын захирагч С.Батболд “Бид иргэдийг нүүлгээд орхих биш амьдрах бүхий л нөхцөл бололцоог бүрлүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 2 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна. Та бүхний саналыг сонслоо бүхий л талаар дэмжиж, ажиллана. Нийтийн тээврийн газартай ярилцаад унааны асуудлыг яаралтай шийдэж өгөх болно. Мөн хувийн хэвшлүүдтэй уулзаж дэлгүүртэй болгох болно. Мөн мал аж ахуй эрхлэхэд газар жижигдээд байна гэж байна үүнийг нийслэлийн Газрын албатай сунгах боломж бололцоо байгаа үгүйг судалж үзнэ. Мөн энэ хэсэгт малгүй иргэдийг суурьшуулахгүй. Зөвхөн мал бүхий иргэд энд байна. Нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж, нүүж ирсэн явдалд та бүхэнд талархснаа илэрхийлье” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан нийслэл дэх мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэх ажлын хэсэг нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16784 малыг зөвшөөрөгдсөн бүсрүү гаргаад байна. Иргэдийг нүүлгээд орхихгүй нийгмийн баталгаа, тог цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргасан. Зөвшөөрөгдсөн гурван бүсэд нийтдээ 4.8 км урт 10 квт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тавьсан байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 8 цаг 52 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 9 цаг 1 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 13 цаг 47 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 13 цаг 48 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 цаг 51 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 13 цаг 57 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 13 цаг 58 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 14 цаг 0 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 14 цаг 5 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 14 цаг 6 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 14 цаг 7 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 14 цаг 9 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 14 цаг 14 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 14 цаг 15 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 14 цаг 16 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 14 цаг 17 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 15 цаг 24 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 15 цаг 34 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 15 цаг 44 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 15 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top