x

КОВИД: Австри баярын арга хэмжээнүүдийг цуцалж, хатуу хөл хорио тогтооно

Австри улс вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтоосноос хойш хэдхэн хоногийн дараа буюу ирэх даваа гаригаас эхлэн үндэсний хэмжээнд ковид-19 хөл хорио зарлалаа.

Канцлер Александр Шалленберг энэхүү хөл хориог дээд тал нь 20 хоног үргэлжлэнэ гэсэн бөгөөд 2022 оны Хоёрдугаар сарын 1-нээс вакцинд хамрагдах хуулийн шаардлага бий болно гэж мэдэгдэв.

Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр Европын бусад олон улс орнууд хязгаарлалт хийж байна.

"Бид тав дахь давалгааг хүсэхгүй байна" гэж Канцлер Шалленберг Австрийн есөн мужийн захирагч нартай тус улсын баруун хэсэгт байрлах нэгэн амралтын газарт уулзсаныхаа дараа хэлжээ.

Мөн тэрээр "Бид удаан хугацааны турш заавал вакцин хийлгэхгүй байх талаар зөвшилцөлд хүрч байсан" гэвч нөхцөл байдал өөр болж байна хэмээн канцлер яриандаа дурджээ.

Сүүлийн долоо хоногт тус улсад өвчлөлийн түвшин хоёр дахин өссөн бөгөөд Эрүүл мэндийн сайд Вольфганг Мукштейн хөл хорио тогтоох нь "эцсийн арга хэмжээ" гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн 24 цагийн дотор есөн сая хүрэхгүй хүн амд 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь дээд амжилт юм.

Энэхүү арга хэмжээний дагуу Австричуудыг гэрээсээ ажиллахыг шаардаж, чухал бус дэлгүүрүүдийг хааж, нүүр тулан суралцах шаардлагатай хүүхдүүдээс бусдынх нь сургуулиудыг хаах юм. Арванхоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх боловч 10 хоногийн дараа дахин үнэлгээ хийн хөл хорио сунгах эсэхийг шийдэх аж.

Хөрш зэргэлдээ Герман улсад энэ долоо хоногт хэд хэдэн өдрийн халдвар бүртгэгджээ.

Германы удирдагчид эмнэлэгт хэвтэх хүн ихтэй бүс нутагт вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тогтоохоор аль хэдийн тохиролцсон байна. Мөн иргэд автобус, галт тэрэг, ажлын байранд ковидын үнэмлэх үзүүлэх шаардлагыг парламент дэмжсэн байна.

Харин одоо Австритай хиллэдэг Бавари мужид төрийн ерөнхий сайд Маркус Содер цаашаа явж, "вакцин хийлгээгүй хүмүүсийг түгжсэн" гэж мэдэгджээ. Баар цэнгээний газрууд гурван долоо хоног хаагдах бөгөөд зул сарын баярын бүх арга хэмжээг цуцалжээ.

Долоо хоногт 100,000 хүнд ногдох өвчлөлийн түвшин 1,000-аас дээш байдаг газар ресторан, зочид буудал, спорт, соёл урлаг бас хаагдах болно гэсэн байна.

Словакийн Ерөнхий сайд Эдуард Хегер даваа гаригаас эхлэн "вакцин хийлгээгүй хүмүүсийн хөл хорио" эхэлнэ гэж аль хэдийн мэдэгдсэн бөгөөд Чехийн засгийн газар олон төрлийн үйлчилгээний хүртээмжийг хязгаарлаж байна. Нидерланд улс өнгөрсөн амралтын өдрүүдэд хэсэгчилсэн хөл хориог нэвтрүүлээд байгаа юм.

Их Британид одоогоор хөл хорио байхгүй байгаа ч 100,000 хүнд ногдох өвчлөлийн түвшин 395.4 тохиолдол байгаа нь тус улсын зарим хэсэгт амны хаалт зүүх шаардлагатайг харуулж байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TEST МЭДЭЭ — Fixed Version 19 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 3 цаг 41 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 3 цаг 56 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 4 цаг 15 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top