Засгийн газраас төрийн байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.
Тэгвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд шинэ жилээ цомхон хэмжээнд тэмдэглэж болох талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.
Тэрээр "Бүүстер тунгаа хийлгэсэн эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариутай байх гэсэн шаардлагыг үйлчилгээний байгууллагад тавьж байгаа. Төрийн албан хаагчдаас бусад байгууллагынхан шинэ жилээ цомхон хүрээнд тэмдэглэх боломжтой.
Гэхдээ бүүстер тунгийн дархлаажуулалт 50 хувьд хүрч байж, дараа дараагийн шатлалд шилжих болно" гэлээ.