Соёлын тэргүүний ажилтан, дуучин, ая зохиогч Л.Байзда таалал төгсжээ.
Тэрбээр Хүүхдийн ордны "Цэцэг" хамтлагаас уран бүтээлээ эхлүүлсэн бөгөөд 1988-1992 онд Багшийн сургуульд суралцаж төгсөж байв.
Түүний "Танилцъя охин минь", "Нандин эрдэнэ", "Миний нутгийн өглөө", "Ондоо" зэрэг олон дуу зуун дамжин залуусын сонирхолд хөглөгдөн эгшиглэж байсан билээ. Байзадагийн зохиосон олон дуу Монголын эстрадын дуучдын урын санд орж дуулагдаж ирсэн юм.
Дуучин Л.Байзда бол хорь, хорин нэгдүгээр зуун дамнасан Монголын эстрадын гэрэлт нэгэн од байсныг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Эх нутгийнхаа элгэн хөрсөнд тайван нойрсоорой.
Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, шүтэн бишрэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.