Монгол Улсын Ерөнхийлөгч ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” Төрийн ордонд үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ.
Тэрээр “Ойн сийрэгжүүлэлтийн ажил хйигдэж байх явцад өөр газар суулгах нэрийдлээр модны амь тасдаж болохгүй.
Тэрбум мод хөдөлгөөн эхэлснээс хойш ард иргэд маань ойн сангаа хамгаалахад анхаарал тавьдаг болсонд ихээхэн талархаж байна.
Урьд нь машин машинаар нь мод аваад явж байхад тоодоггүй байсан. Мод хулгайлж байгаа, мод тайрч байгаа, булгалж байгааг бүгдийг нь бичлэг болгоод олон нийтэд цацаж байх хэрэгтэй.
Мөн Экологийн Цагдаагийн алба энэ асуудлаар хяналт, шалгалтыг эрчимжүүлэх хэрэгтэй” гэлээ.