Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” эхэллээ.
Чуулган 2021 оны Арваннэгдүгээр сарын 8-15-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Одоо салбар хуралдаан I: "Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Чуулганаар манай улсад өрнөөд буй 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний эхлэл, явцын талаар хэлэлцэж, хэрэгжүүлэх арга зам, шийдлийн талаар мөн ярилцах юм.
Манай улсад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог байгуулаад байна. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хянах юм.
Мөн цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулан ажиллах Үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байна.