Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын орон тоо, бүтцийг батлан байгууллаа.
Тус агентлагийг байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байсан бол өнөөдөр Засгийн газар хуралдаанаар нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар болов.
ҮСХ-ны мэдээллээр манай улс 103,630 хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй. Тэдний 42 хувь нь ядуу амьдарч байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаа жирийн иргэдтэй харьцуулахад 2.5 дахин хүнд байна.