x

Хүнд даацын авто машины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон байдаг тул том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг.

Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно.  Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг.

Энэ талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал "Олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах зорилгоор тухайн авто замын зөвшөөрөгдөх даацын үзүүлэлтээс хэтэрсэн буюу Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, MNS 4595:2011 стандартын 4.8-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жин, оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ дор зааснаас илүүгүй байна” гэсэн заалтыг зөрчсөн, овор хэмжээ, даацтай тээврийн хэрэгслийг хатуу хучилттай авто замаар зорчуулахгүй хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргийн Мэргэжпийн хяналтын алба, Автотээврийн үндэсний төвийн салбар, Автозамын асуудал хариуцсан нэгжүүдтэй хамтран 2018 оны гуравдугаар сарын 20-ноос эхлэн нэг сарын хугацаанд хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна.

Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн овор, хэмжээ даацтай тээврийн хэрэгсэлтэй тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг жолооч нарт анхааруулж байна.

Хүнд даацын авто машин ихээр зорчдог замууд дээр тухайлбал Шувуун фабрик, Өлзийт хороолол орчимд гурван пост гаргаж, нэг цэг дээр цагдаагийн гурван албан хаагч ажиллана" гэлээ.

Мөн нийслэл хотын нутаг дэвсгэрт,

  • Ачааны автомашинаар барилгын материал, хог хаягдал, хөрс шороог тээвэрлэхдээ ачааны автомашины тэвшийг даац хэтрүүлэх зорилгоор үйлдвэрийн хийцийг өөрчлөн өндөрлөх,

  • Авто замаар зорчихдоо зориулалтын хучлага, бүтээлэггүй зорчих, тээвэрлэж байгаа ачаагаа зам дээр асгах, 

  • Дугуйгаа цэвэрлээгүй зорчих хэсгийг бохирдуулах,

  • Контейнер тээвэрлэж байгаа ачааны автомашины тэвшний зориулалтын бэхэлгээ, түгжээг хийхгүй тээвэрлэх зэрэг зөрчлийг гаргаж байгаа тул энэ чиглэлийн зөрчлийг арилгуулж, цааш хөдөлгөөнд оролцуулах чиглэлд анхаарч ажиллах юм байна.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 16 цаг 9 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 16 цаг 10 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 16 цаг 12 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 16 цаг 13 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 16 цаг 14 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 16 цаг 15 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 16 цаг 16 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 16 цаг 18 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 20 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 18 цаг 20 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 21 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 26 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 27 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 28 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 30 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 19 цаг 3 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 19 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 19 цаг 7 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 37 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 37 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top