x

Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ бүрэн цахимжлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуунтай Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн үйлчилгээний цахим шилжилтийн талаар ярилцлаа.

-Манай Улсад сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээг цахимжуулах ажил бүх салбарт эрчимтэй хэрэгжиж байна. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны цахим шилжилт ямар шаттай явж байгаа талаар өнөөдрийн ярилцлагаа эхэлье.

-Ярилцлагынхаа зочноор урьсанд баярлалаа. Юуны өмнө нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Танай сайтаар дамжуулан Харилцаа холбооны салбарын үе үеийн ахмадууд, ажилтан албан хаагчид, үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуй нэгж байгууллагууд болон хэрэглэгч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

2019 онд одоогийн Монгол Улсын Ерөнхий Сайд /тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга/ Л.Оюун-Эрдэнэ, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тэргүүтэй албаны хүмүүс Эстони улсад төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр туршлага судлаад ирсэн. Тус ажлын хэсэгт  ХХЗХ-ны дарга Г.Чинзориг болон миний бие хамт очиж туршлага судалсан. Түүнээс хойш Монгол Улс төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх, авлига хүнд сурталгүй цахим засаглалыг бий болгохоор салбар бүрд эрчимтэй хэрэгжиж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо 2015 оноос байгууллагын дотоод процессын үйл ажиллагааг, 2019 оноос Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа үе шаттай цахимжуулан www.license.crc.gov.mn цахим хуудсыг ажиллуулж байна. Тус цахим хуудсаар дамжуулан иргэн, аж ахуй нэгж байгууллага харилцаа холбооны салбарын хүссэн тусгай зөвшөөрлөө авах боломж бүрдсэн.

-Иргэн, аж ахуй нэгж байгууллага www.license.crc.gov.mn цахим хуудсанд хэрхэн хандаж цахимаар яаж тусгай зөвшөөрөл авах вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос доорх 22 төрлийн тусгай зөвшөөрлийг www.license.crc.gov.mn цахим хуудсаар дамжуулан цахимаар олгож байна.

Үүнд:

  1. Бүртгэлийн гэрчилгээ авах

  2. Интернэтийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авах

  3. Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших ашиглах

  4. Радио давтамж ашиглах эрхийн бичиг авах

  5. Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших ашиглах

  6. Сансрын хөдөлгөөнт холбооны тусгай зөвшөөрөл авах

  7. Суурин холбооны тусгай зөвшөөрөл авах

  8. Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ

  9. Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, баталгаажуулалт

  10. Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших ашиглах

  11. Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

  12. Үүрэн холбооны тусгай зөвшөөрлийн сунгалт

  13. Үүрэн холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах

  14. Арилжааны радио  (Хэт богино долгион) үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах

  15. Интернэтийн үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах

  16. Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах, тусгай зөвшөөрөл авах (Бусад)

  17. Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах, тусгай зөвшөөрөл авах (Хиймэл дагуулаар дамжуулах)

  18. Радио давтамжийн тусгай зөвшөөрөл сунгалт-Арилжааны радио

  19. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах

  20. Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах

  21. Сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах

  22. Төлбөртэй телевизийн тусгай зөвшөөрөл авах

Иргэн, ААН байгууллага өөрсдийн хүссэн тусгай зөвшөөрлийн төрлийг сонгон www.license.crc.gov.mn цахим хуудсаар дамжуулан хүсэлтээ илгээж, шийдвэрлэлтийн явц болон хариуг цахимаар хянах боломжтой юм. Мөн бид иргэдэд төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх үүднээс харилцаа холбооны тусгай зөвшөөрөл цахимаар олгох үйлчилгээг  төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia холбосон.

Ингэснээр www.e-mongolia.mn болон www.license.crc.gov.mn цахим хуудас ашиглан Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимаар авах боломжтой.

-Цаашид харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, хэрэглэгчдэд илүү чанартай үйлчилгээ хүргэхийн тулд зохицуулалтын ямар ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбарын хэмжээний аливаа зохицуулалтын шийдвэрүүдийг олон талт хэлэлцүүлэг, оролцоог хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг баримталж ажилладаг. Тухайн гаргасан зохицуулалтын шийдвэр нь төрөөс харилцаа холбооны салбарт баримтлах бодлого, бодлогын чиглэл болон хэрэглэгчийн эрх ашиг, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд нийцсэн байхад анхаарч ажиллах зарчмаа үргэлж хадгалдаг. Цаашид бид байгууллагын үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой санал хүсэлтийг цахимаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэн цахимаар хариу өгөх боломжийг энэ ондоо багтаан бүрдүүлэхээр хөгжүүлэлтийн ажлууд хийгдэж байна.

-Өнөөдрийн зочноор оролцож уншигчдад маань харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны цахимжилтын талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танай хамт  олонд ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сайтын хамт олон болон нийт уншигчдадаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 13 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 24 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 40 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 47 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 52 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 13 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 32 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 51 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top