x

Оросын ковидын нас баралт сөрөг дээд амжилт тогтоов

Орос улсад тахал өвчин эхэлснээс хойш анх удаа бямба гаригт 24 цагийн дотор 1000 гаруй хүн нас баржээ. Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34,000 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн нь дахин нэг сөрөг дээд амжилт тогтоолоо.

Харьцуулбал, тус улсын хүн амын талаас бага хувьтай Британид сүүлийн 24 цагийн хугацаанд 57 хүн нас баржээ.

Ерөнхий сайд Михаил Мишустин өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, "Оросын 146 сая оршин суугчдын ердөө 42 сая нь бүрэн вакцинд хамрагдаагүй байгаа" гэв. Гэсэн хэдий ч засгийн газар цөөн тооны хязгаарлалт тавьжээ.

"Оросуудын 40 орчим хувь нь засгийн газартаа итгэдэггүй бөгөөд эдгээр хүмүүс вакцинаас татгалздаг хамгийн идэвхтэй хүмүүс байдаг" гэж бие даасан санал асуулгын байгууллагын захирал хэлжээ. Наймдугаар сард хийсэн нэг санал асуулгаар оросуудын 52 хувь нь вакцин авах сонирхолгүй гэж хариулсан байна.

Засгийн газрын анхны хайхрамжгүй байдал нь олон оросуудад вирусын талаар энгийн ойлголт төрүүлсэн аж. Зарим хүмүүс бусад вакцинуудад Оросын өөрийн Sputnik V-ээс илүү итгэдэг гэжээ. Ерөнхийлөгч Владимир Путин зөвхөн Зургадугаар сард вакцин хийлгэсэн гэдгээ мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт вакцинжуулалтыг сурталчлахыг парламентчдаас хүссэн юм.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • Сүүлийн хоёр долоо хоногт өдөр тутмын тохиолдлын дундаж тоо 40 гаруй хувиар буурсан тул Өмнөд Солонгос өчигдөр вирусын хязгаарлалтаа хөнгөвчилжээ.

  • Окланд дэлхийн хамгийн хатуу ширүүн хөл хориог дахин хоёр долоо хоногоор сунгалаа.

  • Шинэ Өмнөд Уэльс муж нь хамрагдах боломжтой хүмүүсийн 80 хувийг бүрэн вакцинжуулах зорилгоо биелүүлсний дараа Сидней хязгаарлалтыг улам зөөлрүүлэв.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 5 цаг 3 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 5 цаг 18 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 5 цаг 37 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top