Дорноговь аймгийн Айраг суманд хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж 11 өрх усанд автжээ. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад "Энэ сарын 12-ны өдрийн 13.00 цагаас 13-нд шилжих үүрийн 05.00 цаг хүртэл усархаг бороо орсон. Улмаар 11 өрх үерт автаад байна. Аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж, айл өрхийн эд хөрөнгийг нь уснаас гаргаж байна. Хүний амь нас эрсдээгүй. Хохирлын хэмжээг нь тооцож барагдуулна" гэх тайлбарыг өгчээ.




