x

Ийм сургуульд хүүхдээ битгий явуулаарай

Энэ бол ХУД-т байрлах сургуулийн гаднах талбай. Сургуулийн хашааг дотогш нь түрж оруулаад хашаа байсан талбай дээр (хуучин биеийн тамирын талбай байсан засмалын үзүүр трансформаторын шонгийн цаана харагдаж байна) өндөр хүчдэлийн шон босгож, трансформаторуудыг байрлуулсан байна. Хэрвээ хүүхдүүд, эсвэл хэн нэгэн энд явж байгаад тогонд цохиуллаа гэхэд сургууль лав хариуцлага хүлээхгүй. “Энэ манай сургуулийн талбай биш, нийтийн эзэмшлийн талбай. Хороо, дүүрэг нь хариуцлагаа хүлээнэ биз” гээд л сууж байна. Өндөр хүчдлийн шон, трансформаторуудыг суурилуулсан УБЦТС компанийнхан ч гэсэн юу л гэх бол. Хэрэг явдал бишидвэл “Бид буруутай” гэж хэлэх байгууллага, албан тушаалтан лав гарахгүй. Өмнөх туршлагуудаас харахад...

Энэ сургуулийн гадаах багахан талбайд (хааш хаашаа 10 метр хүрэхгүй) 6000 ква-ын өндөр хүчдлийн шугам, 160 ква-ын трансформатор (хүчдэл бууруулагч), айл өрхүүдийн хэрэглэдэг цахилгааны тоолуур, гэрэлтүүлгийн удирдлагын самбар, сургуулийн хашаан дотор 250 ква-ын дахиад нэг трансформатор байна. Бүгд ил задгай, гадуураа ямар ч хашаа хамгаалалтгүй.

Уг нь бол 20 метрийн урттай өндөрхөн хашаа босгочиход л энэ хавийн хүүхдүүдийг осол зэхлээс хамгаалчих юм. Арван алхмын зайтай хажууханд нь хорооны Засаг дарга сууж байгаа. Урд нь 1000 гаруй хүүхдийн суудалтай 12 жилийн сургууль байна. Тэгээд мэдээж энэ байгууламжийг эзэмшигч болох УБЦТС компани. Ийм гурвын гурван эзэн байсаар байтал энэ хэдхэн алхмын газар хайс төмөр, хамгаалалт хийчих эзэн алга. Ингээд ярихаар дахиад л нөгөөх “Мэргэжлийн хяналт ажлаа хийхгүй байна” гэдэг лүүгээ орох биз. Өмнөх удаа ч бас л тэгж байсан. Тэд нь мэдээж албан конторт суухыгаа ажил гэж боддог нөхөд байгаа.

Ингэхэд цахилгааны аюулгүй байдлыг хэн хариуцах ёстой юм бэ? Хамгийн энгийн логикоор бодоод үзэхэд цахилгааны мөнгө хурааж байгаа газар нь цахилгааны аюулгүй байдлыг хангах ёстой баймаар. Сургууль, хороо ч гэсэн өөрөөсөө мөнгө гаргаад хашаа хайс хатгадаггүй юм гэхэд мөнгөө төлдөг, үйлчилгээ авдаг компанидаа хандаад “аюулгүй байдлаа ханга” гэж шаардаж болно шүү дээ. Шугамын алдагдлаа шалгах гэж сардаа нэг удаа эргэж тойрдог тэднийг бодвол үргэлж хажууд нь байгаа хүмүүс шүү дээ.  

Тун саяхан даа, өнгөрөгч зургадугаар сард байрныхаа гадаа тоглож байсан 10 настай хүү эмийн сангийн үүдэнд ил унжсан цахилгааны утсанд шүргэснээс болж тогонд цохиулж амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарч байлаа. Тэгэхэд нийтээрээ шуугиж, шаардаж байж хотын гудамж дахь гэрлийн шонгуудын ил унжсан цахилгааны утсуудыг далд хийлгэж байв. Бараг л бүх нийтийн аян шахуу юм болсон. Ядаж л хотын төвийн гудамжуудаа халтуурдаад өнгөрсөн. Харин хотын захад ч гэсэн хүн амьдарч, хүүхдүүд тоглож байгаа гэдгийг анзаарсан хүн бий болов уу?

Харамсалтай нь манайд сэдэв болгон хуучирдаг. Ямар ч эмгэнэлтэй үйл явдал, гашуун сургамж хамгийн багадаа долоо, ихдээ 14 хоногийн дараа мартагдаж, дараачийн шинэ сэдэв рүү хуйлардаг. Эхлээд наадам болсон. Дараа нь аадар бороо, үер усны аюул гээд ар араасаа шинэ шинэ сэдэв босч ирсээр өмнөх нь арчигддаг. Биднийг ингэж мартаж санасаар явтал хичээлийн шинэ жил эхэллээ. Эцэг эхчүүддээ захиж хэлэхэд ийм сургуульд, ийм сэтгэлтэй хүмүүс рүү хүүхдээ битгий явуулаарай!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 10 цаг 20 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 10 цаг 29 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 15 цаг 15 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 15 цаг 16 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 15 цаг 19 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 15 цаг 25 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 15 цаг 26 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 15 цаг 28 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 15 цаг 33 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 15 цаг 34 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 15 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 15 цаг 37 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 15 цаг 42 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 15 цаг 43 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 15 цаг 44 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 15 цаг 45 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 16 цаг 53 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 17 цаг 2 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 17 цаг 12 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 17 цаг 22 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top