x

Д.Мөнхтуул: Вьетнам засварын газруудаас НӨАТ-ын баримтаа заавал авч байгаарай

НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Вьетнам засварын газруудаас татвар авдаггүй байсан талаар мэдээлэл нэлээд явлаа. Яагаад татвар авдаггүй байсан юм бэ?

-Татварын багц хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, орлого олж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд албан татвар төлөх үүрэгтэй байдаг.

Тэгэхээр манай улсад уйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэн ч хуулийн дагуу татвараа төлөх ёстой. Мөн гадны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид татварын албанд заавал бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх үүсдэг.

Вьетнам засварын газруудын хувьд ч ялгаагүй татварын албандаа бүртгүүлэн татвар төлдөг.

-Хууль журмын дагуу ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас ямар татвар авдаг вэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүд орлогын албан татвар төлдөг.

Татварын багц хуулийн шинэчлэлээр 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол 10 хувиар татвар төлж, 90 хувийг буцаан авдаг, 300 саяас доош борлуулалтын орлоготой бол нэг хувиар татвар төлдөг болсон.

Хэрэв НӨАТ суутган төлөгчийн босго хангасан бол НӨАТ-ын тайлан гаргаж, 10 хувийн татвар төлдөг. Мөн ажилтнуудынхаа ХХОАТ-ыг суутгаж, түүнийгээ татварт тайлагнан төлдөг. Мөн Нийслэл хотын албан татвар болон хөрөнгийн татвар, бусад төлбөр хураамжийг төлдөг.

-Манайд хичнээн Вьетнам засварын газар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай албанд 52 вьетнам засвар үйлчилгээ эрхлэгч бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд машин, мотоциклийн засвар, үйлчилгээ эрхэлдэг 1,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй.

Улаанбаатар хотод 456 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Авто засвар, үйлчилгээ эрхлэгчид өнгөрсөн оноос энэ оны есдүгээр cap хүртэл нийт 10.7 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

-Татвараа төлөөгүй тохиолдолд танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаандаа тайлагнан төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд татварын албанаас хяналт шалгалт хийж, татварын хуулиуд, Зөрчлийн тухай хуулийн дагуу төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, хариуцлага тооцдог.

Хэрвээ шалгалтын явцад эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг.

-Дотоодын аж ахуйн нэгж, иргэд татвараа төлж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл вьетнам засвар гэх мэт газруудаас татвар авахгүй байгаа гэх мэдээлэл иргэдийн дургүйцлийг их хүргэлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Монголын татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлан ажилладаг. Хэн нэгэнд давуу эрх олгосон, олгодог мэт ойлголт, яриа нь үндэслэлгүй.

Хууль зөрчих явдал гардаг ч татварын алба бусад төрийн байгууллагатай хамтран зөрчлийг арилгахад анхаарч ажилласаар ирсэн.

Иргэд худалдаа хийх, үйлчилгээ авах бүртээ төлбөрийн баримтыг шаардаж авах нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг юм. Тиймээс та бүхэн вьетнам засварын газраас ч төлбөрийн баримтаа заавал авч байгаарай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 5 цаг 17 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 5 цаг 19 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 5 цаг 20 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 5 цаг 31 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 5 цаг 36 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 6 цаг 45 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 7 цаг 22 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 7 цаг 25 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 9 цаг 29 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 9 цаг 34 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 9 цаг 35 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 9 цаг 39 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 9 цаг 46 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 9 цаг 50 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 11 цаг 13 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 11 цаг 20 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 11 цаг 45 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 11 цаг 46 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 11 цаг 48 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 12 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top