x

Өмнөд Солонгос хуурамч мэдээг хязгаарлах шинэ хуулийн санал хураалтыг хойшлуулжээ

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон түүний Өмнөд Солонгос дахь Ардчилсан нам хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гэж нэрлэгдээл буй зүйлсэд хууль ёсны хариуцлага тооцно гэж хэдэн сарын турш амласан. Гэхдээ хууль тогтоогчид яг юуг худал мэдээлэл гэж үзэхийг хуульчлан тогтоож чадахгүй, маргаантай байгаа учраас энэхүү хуулийн төслийг хойшлуулахаар санал нэгджээ.

Парламентад олонхийг эзэлдэг Ерөнхийлөгч Мүүний нам өнгөрсөн наймдугаар сард хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд энэ нь 5 жилийн бүрэн эрхийн хугацаа нь ирэх тавдугаар сард дуусахаас өмнө засаг захиргааныхаа хийсэн томоохон шинэчлэлийн нэг гэж тооцсон юм. 

Энэхүү хуулийн төсөл нь дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон улсын эрхийн байгууллагуудын эсэргүүцлийг өдөөж, сэтгүүлчдийг авлигын хэргийн мөрдөн шалгахаас татгалзаж, хэвлэлийн эрх чөлөөнд хүйтнээр нөлөөлөх болно гэж анхааруулжээ.

Батлагдаагүй мэдээ мэдээлэл олноор тархсан нь зөвхөн Өмнөд Солонгост тохиолддог зүйл биш юм. Илүү олон хүмүүс онлайн мэдээ уншиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авсан мэдээгээ үнэн зөв, найдвартай гэж үздэг тул ташаа мэдээллийн асуудал дэлхий нийтийн толгойны өвчин болж, улс төрийн хуваагдлыг гүнзгийрүүлж, сонгуулийн шударга байдлыг хадгалах, тахлын эсрэг тэмцэх хүчин чармайлтыг улам хүндрүүлж байна. 

Гэвч Засгийн газруудаас ташаа мэдээллийн урсгалыг таслан зогсоохыг оролдож байгаа нь үг хэлэх эрх чөлөө, цензур, ардчиллын хувьд ухралт хийж байна хэмээн шалаанд унажээ.

Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид "хуурамч мэдээ" гэж нэрлэсэн авлигын талаар эх сурвалж муутай мэдээллүүдийг Өмнөд Солонгост сонин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахгүй өдөр бараг л олдохгүй. Ерөнхийлөгч Мүүний гол холбоотон Чо Кук 2019 онд ёс зүйн хэм хэмжээ алдсан, гэр бүлийнхэн нь санхүүгийн буруутай үйлдэл хийсэн гэх үндэслэлээр Хууль зүйн сайдын албан тушаалаасаа огцорсны дараа тэмцэл улам ширүүссэн юм. Энэхүү дуулиан нь Ерөнхийлөгч Мүүний удирдлагыг цочирдуулсан бөгөөд ноён Чогийн дэмжигчид болон шүүмжлэгчид олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийн тулд хуурамч мэдээлэл тараасан гэж бие биенээ ихэд буруутгаж байсан юм.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 45 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 7 цаг 0 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 7 цаг 19 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top