Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 37 цэгт 46 багийн 220 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Та өөрт байрлах дархлаажуулалтын цэгт очин вакцин хийлгэх боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 76, II тунд 213, нэмэлт сэргээх тунд 1,633 буюу нийт 1,922 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.5 хувь байна.
Мөн 2,919 жирэмсэн эх, 12-15 насны 67,017, 16-17 насны 26,327 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.