x

Хүннү гүрний нийслэл Луут хотыг судлах, мэдээлэх төвийн шавыг тавилаа

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлсэн билээ.

Уг газрыг түшиглэсэн Төв азийн түүх соёлын голомт, судалгаа, мэдээллийн төвийн шавыг өнөөдөр тавилаа.

Луут хотын туурийг анх газрын зургийн программаар олж байсан түүхтэй. 2019 оны долдугаар сард эндээс ханз бичигтэй ваар олж байжээ. Эртний ханз мэддэг хүмүүс уг бичээсийг шаньюй гэж тайлж уншсанаар бичиг бүхий ваарны хэлтэрхий олсон уг газрыг яаралтай малтах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээ нь Хүннүгийн хот гэдгийг нотолж , шинжлэх ухааны салбарын хөгжлийн төлөө 20 орчим оюутны бүрэлдэхүүнтэй судалгааны баг малтлагыг явуулжээ.

Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны орд өргөө нь чамин, тансаг хийц бүхий усан сантай байсныг тогтоож, Хүннү нарыг бүдүүлэг гэж тайлбарладаг зарим судлаачийн үзэл баримтлалыг няцаах түүхэн баримт болсон гэж Т.Идэрхангай доктор үзэж байна.

Х.Пэрлээ, Г.Сүхбаатар, Ц.Хандсүрэн зэрэг үе үеийн олон археологичид “Хүннүгийн нийслэл Луут хот буюу Лунченийг Хангайн нуруунд бий” гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байдаг.

Уг таамаглалыг баримтлан Хүннүгийн үеийн эртний хэрмийг түшиглэн судалгааны ажлаа шавь нарынхаа хамтаар үргэлжлүүлж байна.

Хүннү улсаас өмнөх улсууд хот байгуулж байсан түүхийн баримт одоогоор олдоогүй. Хамгийн эртний хот учраас ихэд бүдгэрсэн байна. Хот 2,000 гаруй жилийн түүхтэй учраас ихэд дарагдсан, зөвхөн дрон нисгэж агаараас зургийг харахад мэдэгдэнэ.

Монголын археологчид Луут хотыг олохгүй байсан шалтгаан нь өндөр хана хэрэмгүй байсных гэж үзэж байна. Мөн байршил нь төв замаас хол, хонхор газарт байгаа нь уг газрыг социализмын үед тариа тарихаар хойд, урд талаас нь 2-3 километр хагалчихсан байгаа нь анзаарахааргүй байсан байна.

Хааны зуны том ордон нь малтлагын явцад эхний төсөөллөөр гурвалжин хэлбэрийн вааран дээвэртэй, модон баганатай байсныг тогтоосон байна. Вааран дээвэртэй барилгын гадна чимэглэл нүүр вааран дээр Хүннүгийн хааны сүр хүчийг илтгэсэн тэнгэрийн хүү-шаньюй гэж эртний ханзаар бичүүлсэн нь өндөр зэрэглэлийн язгууртны хот гэдгийг илтгэдэг байна. Ихэнх нүүр ваар хагархай ч, цөөн тооны бүтэн олджээ.

Олдворыг сэргээн засварлах асуудал маш чухал. Одоогийн байдлаар модон эдлэл олдоогүй байна. Ваарны хагархай маш их олдсоныг Монголдоо сэргээн засварлах боломж бий гэдгийг Т. Идэрхангай доктор хэлж байна.

Модон, шавар, төмөр эдлэлийг сэргээх энэ чиглэлийн боловсон хүчин чадавхжиж байгаа ч гадны оронтой харьцуулахад тусгай лабораторигүй учраас он, цаг тогтоох болон генетикийн судалгааг гаднын томоохон лабораторид хийлгэдэг.

Энэ шинжилгээг Монголдоо хийдэг болоход анхаарах, шинжлэх ухааны салбарын хөгжил, түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх, чухал ажлыг эхлүүлсэнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амжилт хүсээд Монголын шинжлэх ухааны салбар, цаашилбал Төв азийн түүх соёл, аялал жуулчлалын цогцолбор болохуйц тус газрын мэдээлэл, судалгааны төвийн шав тавих ёслолд оролцлоо.

Эх сурвалж: БШУЯ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 16 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 27 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 43 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 50 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 55 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 57 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 58 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 59 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 15 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 16 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 17 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 34 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 36 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 49 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 51 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 53 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 55 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top