Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авч байна.
Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай аж.
Сургууль, цэцэрлэг байгуулахтай холбоотой мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 дугаарын утсаар авах боломжтой аж. Дашрамд сануулахад Нийслэлийн боловсролын газар нь Багшийн хөгжлийн ордны таван давхарт байрладаг билээ.
Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар



