x

Ерөнхийлөгч Байден дэлхий нийтийг ковидын эсрэг "томоор нэгдэхийг" уриалав

Ерөнхийлөгч Жо Байден лхагва гаригт НҮБ-ын индэр дээрээс дэлхийн удирдагчид болон эмнэлгийн менежерүүд, иргэний нийгмийн байгууллагуудад хандаж коронавируст цар тахлын эсрэг тэмцэх дэлхийн төлөвлөгөөг хамтран гаргахыг уриалав.

НҮБ-тай зохион байгуулсан Ковид-19 виртуал дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Байден дэлхийг хоёр дахиа вакцинжуулах, хүчилтөрөгчийн хангамжийн хямралыг шийдвэрлэх гэсэн хоёр зорилгыг дурьджээ.

Тэрээр "Бид энэ хямралыг хагас арга хэмжээ эсвэл дунд зэргийн амбицаар шийдэхгүй. Бид том алхам хийх хэрэгтэй. Энэ бол бүхэл бүтэн дэлхийн хямрал юм" гэжээ.

Дээд хэмжээний уулзалтад оролцсон олон удирдагчид урьдчилан бичигдсэн видеог илгээсэн тул төлөвлөгөөний талаар маргаан, яаралтай зөвшилцөлд хүрэх магадлал багатай байв. 

Файзер мөн лхагва гаригт Ерөнхийлөгч Байдены засаг захиргаатай 500 сая тунг зарах гэрээгээ зарлажээ.

Энэ долоо хоногийн эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах эрдэмтэн улс орнуудаас вакцин тараах, илүүдэл нийлүүлэлтийг хуваалцах талаар хамтран ажиллахыг уриалав. 

Доктор Сумя Сваминатан хэлэхдээ "Улс орнуудын өөрсдийгөө л гэх хандлага, үндсэрхэг үзэл нь биднийг энэ тахалаас ангижруулахгүй” гэв.

Дэлхий даяар бага орлоготой үндэстний хүн амын 10 хүрэхгүй хувь, Африкийн хүн амын 4 хүрэхгүй хувь нь Ковидын эсрэг бүрэн вакцин хийлгэсэн байна. Олон улсын вакцины санаачилга болох Ковакс нь хамгийн их хэрэгцээтэй бага, дунд орлоготой орнуудад вакцинжуулах хугацаанаас хоцорч нийлүүлэлт хийж байна.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн шинжлэх ухааны зөвлөхүүд өнөөдөр, маргааш уулзаж, Pfizer-ийн өдөөх нэмэх тунг хэн, хэзээ авах ёстойг шийдэхээр болжээ.

  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцхоор ирсэн Бразилийн Эрүүл мэндийн сайдын шинжилгээгээр коронавирус эерэг гарчээ.

  • Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте НҮБ-д дэлхийн баян чинээлэг орнуудын эсрэг тэмцэж, тэднийг вакцин хадгалсан гэж буруутгажээ.

  • Австрали улс зул сарын баяраар аяллын хязгаарлалтаа хугацаанаас нь өмнө цуцлахаар төлөвлөж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 43 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 6 цаг 58 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 7 цаг 17 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top