Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 39 цэгт 60 багийн 311 эмч, ажилтан ажиллаж, 5022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 185, II тунд 627, нэмэлт сэргээх тунд 2588 буюу нийт 3,400 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна.
Мөн 2868 жирэмсэн эх, 12-15 насны 65,514, 16-17 насны 25,830 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.