x

Наадмаа наашлуулчихаар гай гамшиг цаашилчих уу?

Олон нийтийн сүлжээнд тавигдсан уг зураг аль аймаг, сум, багийн нутаг дахь ямар овоо, хайрханы тахилга болох нь тодорхойгүй ч одоогийн манай “нам засгийн” төрх байдалтай нэн тохирч байх тул хэрэг болгож оруулав. 

Өнгөрөгч долоо хоногт (лхагва гаригт) Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан бланк дээр бичигдэж, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хүргэгдсэн албан даалгавар соошл хэрэглэгчдийн хүртээл болов. Ц.Цогзолмаа сайдын өмнөөс дэд сайд нь гарын үсэг зурсан уг албан бичгийн утга нь “Үерийн улмаас гамшгийн нөхцөл байдал үүсч, иргэдэд их хэмжээний хохирол учирсан, улсын чанартай зам харгуй эвдэрч сүйдсэн, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа зэргээс шалтгаалан Улсын Улсын онцгой байдлын комисс болон Монгол Улсын Ерөнхий сайдаас улсын хэмжээний наадам зохион байгуулах хугацааг наашлуулж байгаа” тухай албаны хүмүүст чиглэл өгсөн аж.

Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоолоор 2018 оны наймдугаар сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байсан үндэсний спортын болон ардын урлагийн наадмыг наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд багтаан зохион байгуулахаар болсон байна. 21 аймгаараа цуглаад Хүй долоо худагт гурван өдөр наадах юм гэнэ. За, тэр үг үсэг, утга найруулгын алдаа энэ тэр цаашаа. Тэр битгий хэл юм үзэж явна.

Яг энэ албан бичиг албаны хүмүүст хүрч байхтай зэрэгцээд огтоос албаны бус нэг эрхэм хувийнхаа пэйжээр дамжуулж өнгөрөгч долдугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас үерийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон Өлгий сумын (Баян-Өлгий аймаг) 530 гаруй өрхийн 2500 гаруй иргэдэд тусламжийн гараа сургахыг уриалж, хувиасаа гурван сая төгрөг хандивласан байна. Тодорхой хэлбэл өнгөрөгч долдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас Өлгий сумын 275 өрх орон гэргүй болсон тухай Монцамэ агентлагийн албан ёсны мэдээнд дурьджээ. Энэ ч гэсэн анх удаагаа биш.

Хоёр жилийн өмнө буюу 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр мөн л Өлгий сумын нутагт 30-хан минут үргэлжилсэн аадар борооны улмаас 4 настай хүү амиа алдаж, 160 гаруй айл үерт автаж, 100 гаруй байшин нурж, гамшгийн байдал үүссэн тухай мэдээлж байв. Тус аймаг газар зүйн онцлогийн хувьд угаас үерийн аюулд өртөж болзошгүй хотгор газар байрладгийн дээр Өлгий суманд хот төлөвлөлтийн бодлого алдагдсаны улмаас үерээс хамгаалах далан, суваг огт байгуулаагүй байсан тухай тэр үед анх ярьж байлаа. Далан, суваг байгуулах ажлыг яаралтай эхлүүлэх, төсөв мөнгийг нь батлах тухайн Засгийн газрын тогтоол шийдвэр ч гарсан байдаг.

Гэтэл сая дахин үер буусны дараа “Шийдвэр нь гарсан ч төсөв мөнгийг нь батлаагүй юм билээ” хэмээн ярилаа, манай Засгийн газар. Шийдвэр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гарсан, сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Засгийн газар нь (Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхим долдугаар сарын 30-нд бүрдсэн) мөнгийг нь өгөхөө мартсан юм даг уу. Өлгийгийнхэн үер усны гамшигт хоёр дахиа нэрвэгдсэний дараа сая нэг “Далан, суваг байгуулахад 600 саяыг төсөвлөлөө, ирэх жилийн төсөвт таван тэрбумыг суулгана” гэжээ. Үерийн дараа У.Хүрэлсүх сайд 100 айлд үнэгүй гэр өглөө гэл үү, яалаа. Одоо харин “Гамшигтай байгаа тул наадмаа наашлуулья”... Энэ одоо арай л “элэг” үү? Наадам нь наашлахаар гамшиг нь цаашилчих уу?

Наадмын дараа орсон аадар борооны улмаас 13 аймагт 29 газарт улсын чанартай 100 гаруй км авто зам эвдэрч гэмтсэн. Сүхбаатар аймагт авто замын далан усанд урсаж, хатуу хучилттай зам цөмөрсөн. Шинээр тавихад нэг км нь нэг тэрбум төгрөг. Төв аймгийн Борнуур суманд орон нутгийн чанартай 530 км зам усанд автаж, эвдэрсэн. Энэ чигээрээ өвөлтэй золгоно, худлаа гэвэл хараарай!

Улсын наадам долдугаар сарын 13-нд өндөрлөж,  тэгш ойтой аймаг, сумд нь долдугаар сарын 29 хүртэл наадсан. Дараа нь бүсийн даншиг наадмууд үргэлжилж, одоо дахиад бүх ард түмний наадам хийнэ. Ядаж байхад сум, баг болгон нэг нэг овоотой. Тэрийгээ тахина, морио уралдуулж, бөхөө барилдуулна. Тэгж явсаар өвөлтэй золгоно. Ийм улс гамшгаас хэрхэн зайлах билээ. Ингэж амьдрах нь угаасаа гамшиг ч юм бил үү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Боогий (103.10.23.152)
    Ингэж наадсаар байгаад ирэх өвөл хөлдөж үхэх юм байна л даа.Төр засгийнхан ч яахав эхнэр хүүхдээ гадаад дахь гэр орон луугаа явуулчихаад өөрсдөө засгийн хөрөнгөөр дулаахан өвөлжчихнө. Харин дагаж далдайсан олон түмэн минь яана даа?
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 10 цаг 24 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 10 цаг 33 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 15 цаг 19 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 15 цаг 20 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 15 цаг 23 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 15 цаг 29 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 15 цаг 30 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 15 цаг 32 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 15 цаг 37 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 15 цаг 38 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 15 цаг 39 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 15 цаг 41 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 15 цаг 46 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 15 цаг 47 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 15 цаг 48 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 15 цаг 49 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 16 цаг 57 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 17 цаг 6 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 17 цаг 16 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 17 цаг 26 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top