x

Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш 09:00 цагт эхэлнэ

Энэ сарын 25-ны өдөр буюу Лхагва гаригт цэцэрлэгийн цахим элсэлт албан ёсоор эхлэх гэж байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт 114 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Батбилэг нар мэдээлэл хийлээ.

Цэцэрлэгийн цахим элсэлтийг өнгөрсөн жил зохион байгуулахдаа шинээр цэцэрлэгт явах 2 настай хүүхдүүдийг бүртгэж байсан бол энэ жил 2-5 насны бүх хүүхдүүдийг бүртгэнэ. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулна. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, баталгаажуулалт цахим хэлбэрт бүрэн шилжиж байгаа юм. Элсэлтийн үйл явц “цахим элсэлт”,“цахим бүртгэл” гэсэн үндсэн зарчмаар явагдана.

Цэцэрлэгийн цахим бүртгэл 2018 оны 7 дугаар сарын 25-ны 09:00 цагаас эхлэн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 хүртэл үргэлжилнэ.

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.

  1. 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхдүүд бүртгэнэ.
  2. 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамрах сургах тойргийн цэцэрлэг шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой юм. Хяналтын тоо гэдэг нь тухайн насны ангилалд зарлагдсан сул орон тоог хэлэх бөгөөд тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг хяналтын тоо цахим хуудаст ил тодоор байрлуулах юм.
  3. Бүртгүүлэхдээ https://tsetserleg.ulaanbaatar.mn системд орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор нь гарч ирэх нэг удаагийн түлхүүр нууц үгийг бичиж нэвтрэн орно.
  4. Нэвтэрч орсны дараа таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаяг, хамрах сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  5. Хүүхдийн хаягийн мэдээллийг нягталж шалгасны дараа холбогдох гар утасны дугаар оруулж бүртгэлийн дугаар авах ногоон товч дээр дарах юм. Мөн эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ хаягийн зөрчлөө зайлшгүй арилгасан байх шаардлагатай юм.
  6. Таны бүртгүүлсэн гар утасны дугаарт бүртгэлийн 5 оронтой тоо очих бөгөөд тус дугаарын бүртгэлийн дугаар гэсэн хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл гарах юм.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 8 дугаар сарын 24-ны баасан гарагийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр цэцэрлэгт элсэх хүүхдийн бүртгэлийн тоо хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар элсэлтийн үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах юм.

Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг дараах байдлаар баталгаажуулна.

  1. https://tsetserleg.ulaanbaatar.mn систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар “Таны хүүхэд .... цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Үүний дараа эцэг эх, асрах хамгаалах холбогдох гар утасны дугаараа оруулна.
  2. Бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар холбогдох гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг системд оруулснаар бүртгэл баталгаажна.
  3. Бүртгэлийн дугаараа баталгаажуулсны дараа 2018 оны 8 дугаар сарын 27-29ний өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгах юм.

Цахим системд нэвтэрч бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 7 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэс, 2018 оны 8 дугаар сарын 13-аас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.

Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэх болон зорилтот бүлгийн хүүхдийн  бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй. Эцэг эх, асран халамжлагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгэл хийлгэх ёстой юм.

Энэ жил 146 мянга орчим хүүхдээс 114 мянган хүүхдийг төрийн болон төрийн бус цэцэрлэгт хамруулах боломжтой. Үүнээс гадна нийслэлд 143 хүүхэд харах үйлчилгээнд 424 хүүхэд асрагч багш 2106 хүүхдийг сургаж байна. цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамруулах үйл ажиллагаа үргэлжлэн явагдана.

Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалт 69 хувьтай байсан бол энэ жил 77,6 хувь болж өсчээ. Ингэснээр 100 хүүхэд тутмын 78 нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж боломжтой болсон юм 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 10 цаг 18 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 10 цаг 27 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 15 цаг 13 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 15 цаг 14 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 15 цаг 17 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 15 цаг 23 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 15 цаг 24 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 15 цаг 26 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 15 цаг 31 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 15 цаг 32 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 15 цаг 33 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 15 цаг 35 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 15 цаг 40 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 15 цаг 41 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 15 цаг 42 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 15 цаг 43 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 16 цаг 51 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 17 цаг 0 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 17 цаг 11 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 17 цаг 20 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top