x

Хойд Солонгос дахин баллистик пуужингийн туршилт хийжээ

Хойд Солонгос улс дахин баллистик пуужингийн туршилт хийсэн талаар Японы өөрийг хамгаалах хүчний эх сурвалжууд мэдээллээ. Пхеньяны туршсан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж мэдээлэлд дурджээ.

Тодруулбал, Японы засгийн газраас өгсөн мэдээллээр Хойд Солонгосын харвасан пуужин ойролцоогоор 750 км зайд 100 км-ийн өндөр хөөрч унасан байна. Сүүлд 2019 оны 10 дугаар сард БНАСАУ баллистик пуужингийн туршилт явуулж тус пуужин нь мөн л Японы эдийн засгийн онцгой бүс болох далайд унаж байсан юм.

Тэгвэл Хойд Солонгосын Нодон Синмун сонинд энэ талаар мэдээлэхдээ тус улсын зэвсэгт хүчин лхагва гаригийн өглөө төмөр замаас галт тэрэгнээс пуужингийн туршилт хийсэн талаар нийтэлжээ.

Гэхдээ ямар ангиллын пуужингийн туршилт байсныг болон энэ үеэр удирдагч Ким Жон Ун байлцсан эсэх талаар Пхеньяны талаас мэдээллээгүй байна. Үүнтэйгээр холбогдуулан Франц болон Эстон улсын хүсэлтээр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлаж хуралдуулсан юм. Ингэснээр энэ оны Гуравдугаар сараас хойших зарлагдаж байгаа Хойд Солонгосын пуужингийн туршилтын талаар хэлэлцэх анхны шуурхай хуралдаан болжээ.

НҮБ дахь Францын суурин төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Хойд Солонгосын пуужингийн туршилт хийсэн явдлыг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн мөн олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхий нийтийн аюулгүй байдал заналхийлсэн үйлдэл хэмээн үзэж байгаагаа мэдэгдээд энэ асуудлаар хэлэлцэхээ цохон тэмдэглэжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик хэлэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад нөлөөлөх цорын ганц алхам бол дипломат харилцааны замаар асуудлыг шийдвэрлэх гэж мэдэгдсэн байна.

Ингэхдээ Хойд Солонгос цөмийн зэвсгээс бүрэн ангижрах чиглэлээр бүх талуудтай ярилцаа хэлэлцээ хийх ёстой гэжээ.

Үүнээс гадна Хятадын гадаад харилцааны сайд Ван И, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Пхеньяны сүүлд хийсэн пуужингийн туршилтын дараагаар уулзалт зохион байгуулсан юм. БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Хойд Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд Хятадын хамтын ажиллагаа нэн чухал гэх байр суурийг баримталж байгааг Өмнөд Солонгосын талаас мэдээлжээ.

Гэхдээ БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудлаар Хятадын гадаад харилцааны сайд Ван И хараахан ямар нэгэн тайлбар хийгээгүй гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг дамжуулсан байна.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 8 цаг 13 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 8 цаг 28 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 8 цаг 47 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top