x

Х.Баттулга: Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, энэ бол спортын их цэнгүүн юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж:

“Наадамчин олон монголчууд аа,

Манай улсад морилон ирсэн гадаадын жуулчид, анд нөхөд өө

Монголын төрт ёсны их цэнгэл – МОНГОЛ НААДАМД тавтай морилно уу.

Бидний өвөг дээдэс нэн эртнээс морьдынхоо хурдыг, биеийнхээ хүчийг, харааныхаа хурцыг сорьж, ид хаваа гайхуулан нааддаг байсан нь агуулгаа хадгалж, хэлбэрээ цагийн аяст тохируулан хөгжүүлж ирсэн уламжлал өнөөдрийг хүртэл хадгалж яваагийн тод илрэл нь МОНГОЛ НААДАМ юм. Түүх сөхвөл бөх барилдаж, үзэгчид тойрон баясч буйг дүрсэлсэн хадны зураг Монголын маань газар нутгаас олдсон нь 9 мянга гаруй жилийн өмнөх Шинэ чулуун зэвсгийн үед хамааралтай байдаг юм байна. Энэ бол наадам лавтай 9 мянга гаруй жилийн түүхэн уламжлалтай болохыг харуулсан тод баримт юм.

Дэлхийн олон улс үндэстнүүд хуран цуглаж, цэнгэн баясахдаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорих эрмэлзэлтэй байдгаас спортын цэнгээн наадмууд үүсч, уламжлал болсон гэж үздэг. МОНГОЛ НААДАМ бол нүүдэлчин ард түмнүүдийн хувьд эртний грекийн Олимпийн наадмаас дутахааргүй ач холбогдол, нэр хүндтэй их цэнгэл наадам байсаар ирсэн билээ.

Монголчууд наадмын үеэр сөргөлдөөн, зөрчил тэмцлээ зогсоож, эв эеийг эрхэмлэн элдэв улстөржилт, талцлаас ангид наадахыг эрхэмлэж, мөрдөж ирсэн. Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, энэ бол спортын их цэнгүүн юм. Үеийн үед ийм л байсан. Өнөө цагт ч өвгөдөөс өвлөсөн уламжлалаа даган сайхан наадаж байна.

Үндэстний оршин тогтнолын үндсийн үндэс нь өв соёл, түүх уламжлал бөгөөд түүнийг амьдруулагч, үеэс үед дамжуулан тээгчид нь ард түмэн байдаг. Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий гэж санадаг. Наадамчин олон та бүхэн монгол соёлоо хадгалж, өвлүүлж, бахархаж, биширч ирсний гавьяагаар МОНГОЛ НААДАМ өнөөдөр олон ардаа баясган, гадны жуулчдыг татсаар байгаа гэдэгт би итгэдэг. Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил авч яваа ард түмэндээ баярлалаа.

МОНГОЛ НААДАМ бол спортын уралдаан тэмцээнээс гадна бидний өв уламжлал, үндэсний соёл урлагийг бахдан харах өргөн боломжийг олгодог цэнгүүн билээ. Монголын дуу гэвэл моторын дуу биш морьтон ардын гайхам соёл, урлаг болохыг хүрэлцэн ирсэн зочид, жуулчид минь дэргэдээс нь харж, мэдрээсэй гэж монгол наадамчид хүсэж байна.

Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчид, анд нөхдөдөө Монгол наадмын мэндийг тусгайлан дэвшүүлье. Та бүхэн Монголын сайхан оронд минь тав тухтай аялж, ихийг үзэж хараарай. Ахин дахин ирж байгаарай. Монголчууд та бүхнийг хэзээд найрсгаар хүлээн авах болно.

Ингээд Үндэсний их баяр цэнгэл – МОНГОЛ НААДАМ эхэлж байгааг Та бүхэнд дуулгая.

Морьд бүхэн хурдан байг, сум бүр мэргэн тусаг, бөх болгон бяртай байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол наадам өнөд оршиг ээ.

Өлзий жаргалан үүр уртад нэмэгдэх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж дууссаны дараа Төрийн есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор эхлэв.  Төргийн тэргүүн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 10 цаг 21 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 10 цаг 30 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 15 цаг 16 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 15 цаг 17 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 15 цаг 20 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 15 цаг 26 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 15 цаг 27 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 15 цаг 29 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 15 цаг 34 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 15 цаг 35 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 15 цаг 36 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 15 цаг 38 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 15 цаг 43 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 15 цаг 44 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 15 цаг 45 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 15 цаг 46 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 16 цаг 53 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 17 цаг 3 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 17 цаг 13 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 17 цаг 22 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top