x

Г.Сайханбаяр: Цэргийн мэргэжилгүй ч цэргийн цолтой хүмүүсийн цолыг хураах нь зохимжгүй гэж үзсэн

Цэргийн цол олгох журам, цэргийн хувцас өмсөх дүрэмд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан билээ. 

Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дэлгэрэнгүй тайлбарлажээ. 

Тэрээр "Цэргийн цол шагнал биш, албан тушаалын илэрхийлэл. Цэргийн сургууль төгссөн, алба хаасан хүмүүст олгодог байх ёстой.

Монгол Улсад цэргийн цол олгох зохистой харьцаа алдагдсан. Энгийн, цэргийн мэргэжлийн бус, цэргийн алба хаагаагүй хүмүүст шагналын журмаар цэргийн цол олгодог явдал олон жил үргэлжилсэн. Ялангуяа улс төрийн, төрийн захиргааны, орон нутгийн захиргааны албан тушаалтнуудад дайчилгааны үүрэгтэй нь холбогдуулаад богино хугацааны сургалтаар цэргийн цолыг хавтгайруулан олгож ирсэн гажуудал өнөөдрийг хүртэл байна. Энэ гажуудлыг арилгана.

Хоёрдугаарт, цэргийн дүрэмт хувцасны замбараагүй хэрэглээ байна. Дүрэмт хувцсыг зах зээл дээр чөлөөтэй борлуулж, иргэд, малчид, ажиллах хүчин ажлын хувцас болгон хэрэглэж байна. Цэргийн дүрэмт хувцсыг алба хааж, цэргийн албан тушаал хашиж байгаа хүмүүс хэрэглэх ёстой, дүрмээр тогтоогдсон зүйл.

Мөн урлаг, спортынхонд цэргийн цол олгодог явдал байна. Жишээ нь, цолоо ахиулсан үндэсний бөх, тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдад ахлах офицерын цол буюу хошуучаас хурандаа хүртлэх цол олгодог болсон. Цэргийн мэргэжилтэй тамирчин байж болно, спортын байгууллага толгойлж болно. Гэхдээ цэргийн алба хаасан, цэргийн сургуульд боловсрол эзэмшсэн, албан тушаалын шаардлага хангасан байх шаардлага тавина.

Эдгээрийн цэгцлэх үүднээс Ерөнхийлөгчийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн шийдвэр гарч цэргийн цол олгох журам, цэргийн хувцас өмсөх дүрэмд өөрчлөлт орно.

Мөн өмнө нь тушаалаар олгогдсон цэргийн цолыг хурааж авна гэхээсээ илүү цаашид цэргийн цол олгох зохицуулалтыг хэм хэмжээнд нь барьж явна гэдэг шийдэлд хүрсэн байгаа. Цэргийн мэргэжилгүй ч армид 20-30 жил алба хаасан цэргийн цолтой хүмүүсийн цолыг хураах нь зохимжгүй гэж үзсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 57 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 17 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 20 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 24 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 31 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 20 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 21 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 23 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 17 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 14 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 19 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 24 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 41 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 49 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 51 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 57 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 17 цаг 2 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 4 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 28 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 34 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top