x

Онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.  Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.

Үүнд:

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, бэлтгэл бэлэн байдлыг хангах;

-Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд  хяналт тавьж,  удирдлага зохицуулалтаар хангах;

-Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүн нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай холбоотой ажиллах;

-Баяр, амралтын өдрүүдэд шуурхай албаны болон аврах, гал унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж шатахууны дүүргэлтийг 80 хувиас доошгүй байлгах;

-Алба хаагчид нь төв, орон нутгаас гадагш гарах тохиолдолд шууд захирах дарга /захирагч/-аас зөвшөөрөл авч явсан, ирсэн тухайгаа дарга /захирагч/-д биеэр илтгэж мэдэгдэх;

-Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тохиолдолд хариуцсан дарга нар үүрэг гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, ерөнхий эргүүлд тухай бүр танилцуулж байх; 

-Аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангуулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, албад, мэргэжлийн ангийн томилгоот албан тушаалтныг үүрэг чиглэлээр хангах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээг газрын дарга нар шуурхай зохион байгуулж удирдлагаар хангах;

–Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг ашиглан шуурхай хүргэх;

-Баяр, амралтын өдрүүдэд хүн ам олноор цугларах худалдаа, үзвэр үйлчилгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах;

-Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол, мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах;

–Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж явуулах зэрэг үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 10 цаг 15 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 10 цаг 24 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 15 цаг 10 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 15 цаг 11 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 15 цаг 14 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 15 цаг 20 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 15 цаг 21 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 15 цаг 23 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 15 цаг 28 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 15 цаг 29 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 15 цаг 30 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 15 цаг 32 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 15 цаг 37 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 15 цаг 38 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 15 цаг 39 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 15 цаг 40 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 16 цаг 48 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 16 цаг 57 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 17 цаг 7 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 17 цаг 17 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top